EP2: Destiny

314 51 7
                                    

Энэ бол хувь тавилан маргаангүй!___________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ бол хувь тавилан маргаангүй!
___________________________________________

Юригийн гэрээс бараг л зугтах шахам гарав. Тэнд удаан байвал муу жижигхэн пороро миний зүрхийг сугалаад авах юм шиг байна!

Бид хоёр тоглоомын төвд ирсэн байх бөгөөд нүдээрээ Гюбиныг хайцгаана. Гюбин золиг бүтэлгүй юм байж дандаа ганцаараа энэ тэрүүгээр хэсээд төөрчихнө шүү!

Бараг 20н минут хайсны эцэст миний тэвчээр алдрах дөхөн өөрийгөө тайвшруулах гэж урт амьсгаа авахад Юри "За миний найз тайван, уурлаж л болдоггүй юм шүү! Олон нийтийн газар байгаа шүү хараал битгий хэлээрэй" гээд хажууд олон юм яриад байсанд бүр л уур хүрэн "ЯАА КИМ ГЮБИН ЧАМАЙГ ОЛДОГ Л ЮМ БОЛ ЗҮЙЛ ДУУСГАНА ДАА" гээд орилчихов.

Хүн уурлаагүй байхад битгий уурлаарай гээд уур хүргэчих юм зүгээр яршиг л байна!

Орилоод арай дээрдэн өөрийгөө тайвшруулаад байж байтал ардхан талд мөчир хугарах чимээ гарахаар нь эргээд хартал өөө мань Гюбин зугтах гэж байсан бололтой цаашаа хараад гэтчихсэн явж байдаг байгаа! Муу золиг чинь хүн хүлээлгэчихээд!!

Бид хоёрыг өөрийг нь харсанг анзаараагүй бололтой зөөлхөн зөөлхөн алахсаар явах бөгөөд би ард нь очин хоолойгоо зассанд сүнс харсан амьтан аятай тэрүүгээр нэг орилоод надаар нэг сайн дагздуулав.

"Чи ямар муухай юм! Яасан чанга цохидог юм энэ чинь өвддөг шүү!!" Гээд өөдөөс өрвөлзөөд унав. "Чи муу яахаараа хүлээлгэж хүлээлгэчихээд зугтдаг юм!" Гээд чихдээд авсанд Юри нэг санаа алдаад "Хөөе та хоёрыг ингээд хэрэлдэж байх хооронд тоглоомын төв хаалаа! Явж тоглоцгооё" хэмээн бид хоёрыг татсаар босгов.

Би аймшгийн агуй руу орно гэсэнд Гюбин морин тойруулга дээр сууна гэж зөрүүдлээд бүр жоохон хүүхэд шиг газар хөлөө тийчлээд суучихав. Бурхан минь хэдэн настай юм бэ Ким Гюбин!

Noona's baby boo || Han Yujin || ДууссанWhere stories live. Discover now