Уучлаарай би энэ эгчид сайн. Дахиж ийм бэлэг сэлт хэрэггүй шүү энэ хүн их хартай
____________________________________Сургууль ердийнхөөсөө илүү хөл хөдөлгөөнтэй чимээ шуугиантай байгаа нь манай сургуулийн төгсөгч манай сургуулийн бахархал Ким Жиүн ирсэнгээс болсон нь илт.
Миний хувьд энэ бахархал гэх нэгнээс дөлж Южинтэй хамт номын манд сууна. Тэр юуг ч юм шимтэн уншиж хөмсгөө бага зэрэг зангируулан сууна. Харин надад ном угаас л сонирхолгүй тул түүнийг л ширтэнэ.
Тэрнийг ном гэвэл тод өнгийн гоёмсог хавтастай ид шид, үзэсгэлэн гоогийн талаар гарах үлгэрийн ном. Харин намайг ном гэвэл хэний ч тоож харахгүй ноорхой хавтастай зарим хуудас нь урагдаж уншихад төвөгтэй болсон гунигт романс биз. Тэр номын дэлгүүрийн "шилдэг борлуулалт" хэсэгт байрлах бол би хаа нэгтээх булангийн тавиур дээр тоосонд дарагдан байна. Бид ийм л ялгаатай атал тэр намайг хайрлаж урагдсан хуучирсан хуудсуудыг минь шинээр бичихийг, хэзээ нэг өдөр тавиур дээр зэрэгцэн байрлахыг хүснэ.
Түүнийг гөлрөн удаан суусны эцэст тэр хөдөлж над руу харж бид харц тулгарав.
Хаён "Би оролдоод үзэхийг хүсэж байна"
Южин "Юуг?"
Хаён "Чамтай болзох"
Южин бага зэрэг цочирдсон бас үл итгэсэн байдалтай харна. Би үргэжлүүлэн "Би Жиүн ахад сайн. Энэ эргэлзээгүй гэхдээ надад чамайг гэх ямар нэг мэдрэмж байдаг. Магадгүй энэ мэдрэмж хайр болж ч болно шүү дээ" гэж нам дуугаар хэлэхэд тэр одоо ч юм хэлэлгүй над руу ширтсэн хэвээр.
Хаён "Чи хүсэхгүй байвал..." яриаг минь таслан Южиний уруул духан дээр минь буув.
Южин "Би болгох болно. Таны тэр мэдрэмжийг хайр болгох болно" гээд бүхнийг татдаг тэр инээмсэглэлээрээ инээмсэглэв. Хөөрхөн байна...
YOU ARE READING
Noona's baby boo || Han Yujin || Дууссан
Fanfiction'Хөөе жаалаа, хоёулаа болзъё! Үгүй гэвэл чамайг пороротой бандааш өмсдөг гэдгийг хүмүүст хэлчихнэ шүү!!'