Яагаад би байж болохгүй юм бэ?
_________________________________Южин "Түүнээс болж ингэж зовтлоо тийм их хайртай юм гэж үү?" гэж хэлэхтэй нь зэрэгцэн нойтон зүйл мөрөнд минь мэдрэгдлээ.
Тэр ч бас уйлж байна...
Дурласан нэгнийхээ үнэн төрхийг мэдээд өвдсөндөө уйлж байгаа би болон өвдөлтийг минь үзэн ядан уйлах энэ хүү.
**
Тэр өдөр бид дахиж илүү зүйл ярилгүй Южин намайг гэрт минь хүргэж өгчихөөд явж би харин орсон даруйдаа Жиүн ахын дугаарыг блок хийж зуны үлдсэн хоногийг өрөөндөө өнгөрөөсөн юм.Жиүн ах хааяа гэрт ирэхдээ өрөөний минь үүдэнд зогсож намайг дэмий удаан хүлээн байгаад явна. Сүүлдээ ах маань анзаарсан бололтой түүнийг гэрт авчирхаа больсон.
Юри Гюбин хоёр бараг л өдөр алгасалгүй ирж намайг өөр зүйлд төвлөрүүлэхийн хичээнэ.
Нэг л мэдэхэд зуны амралт дуусаж маргааш хичээл эхлэх болсон байлаа. Уйтгартай бүүдгэр өрөөнд минь ээж орж ирэн 24/7 хаалттай байдаг хөшгийг минь томоор нээж ширээ, номын тавиур гээд орноос минь бусад зүйлс дээр тогтсон тоосыг гөвөн шинэ хичээлийн жилдээ бэлдэхийг тушаав.
Би залхуутайяа орноосоо босон шөнөжин кино үзснээс болж хөхөрсөн нүдээ нухлаад ойрд хараагүй тод гэрлээс болж толгой бага зэрэг эргэхийг мэдэрнэ. Гюбин Юри хоёрын өмнө жилийн төрсөн өдрөөр минь авч өгсөн тооройны дүрстэй ягаан углааш болон ээжийн минь дургүй нууцаар хаяхыг үргэлж оролддог сунаж томдсон саарал пудволкаа барин угаалгын өрөөг зүглэхэд ээж араас "Үгүй ээ үгүй шүү! Энэ хувцсыг яг одоо хаяна" гээд өнөөхийг маань гарнаас минь аваад өрөөнөөс гаран явлаа. Түүнтэй хөөцөлдөх сонирхол угаас байхгүй байсан тул санаа алдан хувцасны шүүгээ рүүгээ зүглэлээ.
YOU ARE READING
Noona's baby boo || Han Yujin || Дууссан
Fanfiction'Хөөе жаалаа, хоёулаа болзъё! Үгүй гэвэл чамайг пороротой бандааш өмсдөг гэдгийг хүмүүст хэлчихнэ шүү!!'