Таны хайраар өлсөөд
байна нүүна!
___________________________________________Арай гэж зориг гарган тэврэлтээ суллан холдох гэсэнд тэр эргүүлж тэврээд "Нүүна, би танд сайн. Та надад сайн биш бол одооноос сайн болох гэж хичээгээрэй. Би танийг найрах болно" гээд тэврэлтээ улам чангалав.
Чихэнд минь түүний зүрхний цохилт минийхээс ч илүү хурдтай байгаа нь сонсогдоход яагаад ч юм надад тайван амгалан, дулаахан мэдрэмж төрлөө.
"Южинаа, би амьсгалж чадахгүй байна" гэж зөөлөн шивнэхэд сандран холдох бяцхан хөвгүүн.
Саяхан би ЖиҮн ахаас болж галзууртаа догдолж байсан ч одоо бяцхан залуу бүр найзынхаа дүүгээс догдлолыг мэдэрнэ. Ингэж болохгүйгээ мэдэх ч удирдаж чадахгүй байгаа мэдрэмжүүдээсээ айна.
"Таныг хүргэж өгье. Бас дахиж шөнө орой ганцаараа яваад үзээрэй! Тан шиг хөөрхөн хүнийг зүгээр явуулахгүй" гэхэд нь хамгаалуулж байгаа нь сайхан санагдсан ч хөөрхөн гэдэг үгэнд нь ичин газар ширтэнэ.
Бид бүдэг гэрэлтэй гудмаар зэрэгцэн алхахад гарнууд маань хааяа шүргэлцэх нь таатай.
Ахаасаа өөр хүнтэй оройн цагаар алхаж үзээгүй болохоор ч тэр үү шинэлэг хийгээд сэтгэл гижигдэм санагдана.
Тэр надаас өндөр. Үгүй ээ ер нь хэр баргийн хүнээс өндөр, нүүр нь жижигхэн бараг миний атгасан гар шиг бүр үнэхээр жижигхэн. Магадгүй тэр сургуульдаа алдартай байсан байхаа. Одоо ахлах сургууль орох болохоор магадгүй манай сургуульд орж мэдэх юм? Тэгвэл бид өдөр бүр уулзаж болно бүр ахлах сургуулийн хосууд ч юм уу?... Аххх ямар чөтгөрөө бодоод байнаа!! Ухаан орж үз! Тэр чамаас дүү бүр сайн найзын чинь төрсөн дүү!! Шал утгагүй юм.
Намайг энэ мэт хэрэггүй бодолдоо дарагдан өөртэйгөө тэмцэлдэж байх үед дулаахан зүйл гарт мэдрэгдэж цочирдон гараа татаж авсанд Южин яг л чихрээ булаалгасан хүүхэд шиг царай гаргана.
YOU ARE READING
Noona's baby boo || Han Yujin || Дууссан
Fanfiction'Хөөе жаалаа, хоёулаа болзъё! Үгүй гэвэл чамайг пороротой бандааш өмсдөг гэдгийг хүмүүст хэлчихнэ шүү!!'