Танд намайг сонгохгүй байх мянган шалтгаан бий. Гэхдээ над дээр ирэх ядаж ганцхан шалтгаан байгаа гэвэл би үүрд таныг хүлээж чадна.
—————————————————————————Тэр тэнд уйлсэн хэвээрээ үлдсэн бол би ЖиҮн ахын гар дээр бага зэрэг улаан бутарсан хацартай байшин руу орсон юм.
Южиний хиймэл амьсгаа хийснээс үү эсвэл ЖиҮн ахаар өргүүлснээс үү мэдэхгүй ч асар их догдлол одоо ч мэдрэгдэнэ.
Байшин руу ороход ах Ханбин ах хоёр бид хоёр луу харж ах маань нэг урт амьсгаа аваад "Чи хэзээ ирсэн юм? Хаёныг өрөөнд нь оруулчихаад гараад ир" гэж хэлээд зочны өрөөний буйдан дээр хойш налан суув.
Би өөрөө явж чадахаа хэлсэн боловч ЖиҮн ах юу ч дуугаралгүй тэврэлтээ улам чангалан шатаар өгсөнө. Надад яг л хуримын анхны шөнөө нөхрөөрөө өргүүлээд өрөө рүүгээ орж байгаа юм шиг санагдаж өөрийн эрхгүй инээмсэглэнэ.
ЖиҮн "Үхэх гэж байсан байж юундаа тэгтлээ инээсэн юм?" Гэж ууртай байртай хэлсэн нь намайг бага зэрэг сандаргав.
"Зүгээр л... ямар нэг зүйлийн талаар бодсон юм... Одоо намайг буулгачих"
Тэр намайг хоёр давхрын хамгийн захын өрөөнд оруулаад нэг алчуур шидэн "Би одоо гарах болохоор хувцсаа тайлаад дулаан хөнжилд ороорой" гэж хэлээд өрөөнөөс гарав.
Арай өөр зүйл хэлэх болов уу? гэсэн горьдлого минь сарниж дуугүй л үснээс дуслах усаа харан газар ширтэн зогсоно.Би түүнээс их зүйл хүлээдэггүй. Түүнийг мартах гэж оролдох бүрт ямар нэг сэтгэл догдлуулах зүйл хийж намайг эргэлзээн дунд үлдээдэг нь тэр. Зүгээр л Южинтэй эсвэл өөр хэн ч хамаагүй нэгэнтэй харилцаа үүсгэж чадна гэвч... гэвч ЖиҮн ахыг гэх сэтгэл минь арилахгүй л болов уу.
YOU ARE READING
Noona's baby boo || Han Yujin || Дууссан
Fanfiction'Хөөе жаалаа, хоёулаа болзъё! Үгүй гэвэл чамайг пороротой бандааш өмсдөг гэдгийг хүмүүст хэлчихнэ шүү!!'