EP12: way to flirting

214 41 12
                                    

Таныг өөртөө ухаангүй дурлуулах төлөвлөгөө маань хэрэгжээд эхэлчихсэн шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Таныг өөртөө ухаангүй дурлуулах төлөвлөгөө маань хэрэгжээд эхэлчихсэн шүү. Та өөрөө ч мэдэлгүй надад дурлаж байгаа.
_________________________________

Өглөөг цаанаасаа л жаргалтайгаар угтав. Өөрийгөө бэлдээд дуу аялан доош буухад гэрийнхэн эвэртэй туулай харсан юм шиг л өөдөөс хачин жигтэйгээр ширтэнэ. Үүнийг нь үл тоон өглөөний цайгаа уучихаад түүнээс ирсэн мсжийг дахин нягталж хараад бүр томоор инээмсэглэн тэдэнд явахаа хэлэн бүгдийг нь үнсээд гарлаа.

Газраар хөглөрөх шар навч болон тэнгэрийн хаяагаар дөнгөж мандах шаргал нар гээд дэндүү үзэсгэлэнтэй орчинд над руу гар даллан зогсох тэр. Яг энэ мөчийг юу гэж тайлбарлах ёстойгоо мэдэхгүй ч цээжинд минь хэдэн мянган эрвээхэй нисэлдэн толгойд сая сая сальют буудах шиг санагдаж түүн рүү алхах алхам бүр яг л удаашруулсан бичлэг адил хаа нэгтэйгээс бидэнд зориулж дуу ч явах шиш санагдана. Түүний араас гэрэл цацарч үлгэрийн номон дээрх гол дүрийн ханхүү шиг түүний үзэсгэлэнг улам тодруулах ч шиг.

Түүнд хугацаа яг л хэдэн арван минут шиг санагдаа авч ердөө хэдхэн секунд байсныг бидний хэн хэн нь мэднэ. Түүний урд ирээд гараа өргөн "Сайн уу" гэхэд "Сайн. Та сайхан амарсан уу? Намайг дахиад зүүдэлсэн үү?" гээд дагзаа маажин инээмсэглэнэ.

"Яахаараа чамайг зүүдэлдэг юм" гэж хэлэн түрүүлж алхангаа өчигдөр зүүдэнд минь тэр намайг ангид хүргэж өгөөд үнсээд гүйсэн тухай бодон нууцхан инээмсэглэлээ.

Бид хоёр сургууль хүртэл юу ч ярилгүй зэрэгцэж алахаад ирсэн ч нэгнээ юу мэдэрч байгааг алхааны хурд болон хаа ганц харц тулгарахдаа мэдэж байлаа. Бид биеийн хэлэмжээрээ анх удаа ийнхүү ярилцаж үзэв.

Сургуулийн үүдээр орвол ахиад л охидын нүд түүн дээр тусна. Олны дундаас Юри Гюбин хоёр биднийг чиглэн ирж яваа харагдана.

Noona's baby boo || Han Yujin || ДууссанWhere stories live. Discover now