Өнөөдрөөс эхлээд би танийг
найрах болно.
___________________________________________ЖиҮн ах намайг хардсан...
Тэр өдрөөс хойш 5н хоног. Бид юу ч ярилгүй гэрт ирсэн бөгөөд ах намайг хүргэж өгөөд л явсан юм.
Сүнсгүй мэт нэг зүйл рүү удаан ширтэж эсвэл галзуу юм шиг догдолж гэрээрээ дүүрэн орилох би яг л сэтгэцийн өвчтэй хүн шиг харагдаж байгааг ахын над руу харах харцнаас мэдэж болно!
Гэхдээ хэн ч байсан харж явдаг хүн нь хардсан гэвэл ингэхгүй гэж үү? Бүр тэр хүн нь ЖиҮн ах шүү дээ!
Өнөөдөр аав ээж хоёр амралтаасаа ирэх учраас ахын дураараа дургих цаг хугацаа дуусгавар болж байгаа гэсэн үг. Бид хоёр гэр орноо цэвэрлэж сайн ах дүүгийн дүрд тоглохоор бэлдэж байна.
"За хайрт дүү минь онгоцны буудал явцгаая"
"Битгий шалчигана" гэчихээд түрүүлэн гарлаа. Ах миний араас олон юм ярьсаар гарч ирэн гөлрөн зогсох намайг мөргөчихөв.
ЖиҮн ах...
"Үхснээ гөлрөөд байгаа юм. Би ЖиҮнээр хүргүүлэх гэж дуудсан юм" гэсээр намайг түлхэн машины урд талын хаалгыг онгойлгох гэсэнд ЖиҮн ах "Эмэгтэйчүүд урд" гээд над руу дохив. Анх харснаасаа хойш л улаа бутран зогсох би улам л сандран яаж амьсгалдгаа ч мартах шиг.
Ахын миний нэрийг гудмаар нэг орилоход л сая нэг ухаан орж машин руу хурдаллаа.
Итгэлгүйхэн урд талын хаалгыг нээн суувал ЖиҮн ах над руу ирмээд "За аав ээжийг тосохоор явцгаая" гээд хөдөллөө.
"Яахаараа чиний аав ээж байдаг юм давраад байгаарай"
"Найзын минь аав ээж миний аав ээж л гэсэн үг"
YOU ARE READING
Noona's baby boo || Han Yujin || Дууссан
Fanfiction'Хөөе жаалаа, хоёулаа болзъё! Үгүй гэвэл чамайг пороротой бандааш өмсдөг гэдгийг хүмүүст хэлчихнэ шүү!!'