Хоёрдугаар хэсэг

501 60 1
                                    

~•●•~

Байшинд ороход нэлэнхийдээ бор шаргал өнгөөр хосолсон хээ угалзан хана, булангаар эгнүүлсэн нэн ховор төрлийн шавар ваарууд, торгон бүрээстэй буйдан үзэгдэв. Зочдын өрөөний голд час улаан хивс дэлгэсэн байх агаад, эл зууханд хэзээд л бэлэн байх хагалсан түлээ мод байх аж. Өвгөн өөрийнхөө суудаг сандал дээр очин тухлан суугаад гаансаа нэрлээ. Тэр толгой гудайн суух ба нэг ч үг дуугарсангүй. Би түүний дэргэдэх буйдан дээр биеэ цэгцлэн суухдаа тэвчээр барам аниргүйд эвгүй царайлж зочдын өрөөний бор шүүгээний тавиураар өрсөн тансаг шилэн эдлэл, лааны сууриуд, ганц ч тоос үл үзэгдэх хөрөг зургуудыг ширтэж байлаа. Сэтгэл минь хэзээд байгаагүйгээр хоосорч, хэзээ ч мэдэрч байгаагүй тэр их тарчлаант хорогдолтыг мэдэрч байв. Ийм хэцүү уй гунигтай байна гэж яахан санах бил ээ.

-Өөртөө үйлчил охин минь. Цаана чинь олон төрлийн цай бий.

Тэр над руу ч харалгүй сулхан ийн хэлээд зэргэлдээх цонх руу ширтэж байв. Гэнэтийн цохилтод орсон болохоор яах аргагүй чим чимээгүй бодлогошрон байх ажээ.

Энэ том байшингийн гал зуухны өрөө тасалгаа нь зай ихтэй бөгөөд элдэв хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнээр элбэг дэлбэг байв. Би өвгөний нүднээс далдарсан даруйдаа дотор минь үүсэж буй түймэрт яахаа мэдэхгүй хуй хамагдан татагдаж, өчүүхэн жаахан зүрхэндээ хоосон сандрал тэвдэлтийг асар ихээр мэдэрч байлаа. Эзгүй ойд ганцаараа төөрчихсөн юм шиг л айдас намайг бүрхжээ. Хэсэг хугацаанд цээжиндээ гараа наагаад яахаа мэдэхгүй холхинож байхад үүдний хаалганы цохилдох жингэнэсэн хонхнууд дуугарав. Өвгөн ганцаараа биш юм байна гэх баярлах бодлын үзүүрээр галын өрөөнөөс гарч хэн байгааг үзэв.

Хоёр гартаа нэхмэл болон сүлжмэл тор дүүрэн зүйл цуглуулсан нэгэн авхай орж ирээд намайг харангуутаа зогтуслаа. Би ч тэр шууд энэхүү авхайд юу гэж хэлэхээ мэдэхгүй түгдэчнэ.

-Ноён Иохан? Тэрхүү авхай хормойгоо чирсээр зочдын өрөө рүү харайлган оронгуутаа шуудхан өвгөнөөс миний тухай асууж байгаа бололтой.

-Ноён Иохан, тан дээр зочин иржээ?

-Тэр миний ач охин байгаа юм. Та түүнд дээд давхрын өрөөг бэлдэж өгнө үү. Тэр өнөөдрөөс энд амьдарна.

Хэсэг анир чимээгүй байж байтал өнөөх авхай эргээд гарч ирэхдээ ахиад л замдаа зогсолт хийгээд над руу тэвдэж сандарсан шинжтэй харлаа. Хижээл насны энэ эмэгтэй миний харснаар үйлчлэгч бололтой. Мариалаг таргандуу биетэйгээс гадна гадаад зүс царай нь инээснээс үүдэж гарсан нүдний зэргэлдээх үрчлээс болон халууцнаас болж минчийтлээ улайсан улаа бутарсан хацар, бүдэг ногоон нүд, буржгар улаан үстэй юм санж.

SMILE AT YOUR DESTINYWhere stories live. Discover now