~•●•~
Дараа өдөр нь би өвөөтэй хамт Берн рүү хувцас худалдан авахаар замд гарав. Өвөө чимээгүй явах ба, замын туршид машин тэвчээр алдуулам аниргүйд автаж байлаа. Харин надад өчигдрийн залуу л одоо ч хачин жигтэй санагдсаар байв. Сургуулийн хоёр дахь өдөр тийм ч сонирхолтой байсангүй тэгс хийгээд л өнгөрсөн. Намайг сургуулиас өвөө болон жолооч Скайлор хоёр ирж аваад шуудхан Берн рүү явж байгаа нь энэ юм.
-Та надад заавал хувцас худалдаж ач өгөх шаардлагагүй шүү дээ.
Гэхэд Скайлор урд толиндоо том хараад буцаад урагшаа замаа ширтэв. Харин өвөө чимээгүй явсаар л... Энэ мэтчилэн бид дув дуугүй явсаар Берн хотод орж ирлээ. Майенфельдийг бодвол хэт дахин хөгжил цэцэглэлттэй их сайхан хот суурин намайг ангайлгав. Ургамал модоор амарлисан энэхүү хотод би анх удаа л ирж байна. Агаар нь их цэнгэг сайхан төдийгүй эргэн тойрон нь цэвэр цэмцгэр. Их дэлгүүр нь худалдаа хөгжлийн дэвшилтэд хүрч мөнхүү худалдааны зөвлөх бүсгүйчүүд нь хуучны мөнгөлөг эрхэмсүүдийн эрх ямба суусан нэг тийм хилэн торгон загварлаг хувцас өмсөх дуртай санагдав. Харин би тэгтэл нэг гудамжны этгээд шиг хачин алиа, тэдэнтэй харьцуулшгүй. Гэвч би өөрийнхөө биед тухтай хувцаслалтдаа дуртай.
-Сайн байна уу? Ноёнтоон.
-Өдрийн мэнд хатагтай. Та энэ охинд таарах шинэ загаруудыг үзүүлэхгүй юу. хэмээн өвөөг ийнхүү хэлэхэд өнөөх улаан даашинзтай эмэгтэй намайг доороос дээшээ сэм гүйлгээд туулай шиг дэгдэн хөөрцөглөв.
-Өө тэгэлгүй яах вэ. Маш гайхалтай онцгой загвар ирсэн шүү. Хятадын наймаанаас шүүрэлцэн авсан даа.
Миний ажиглаж байгаагаар энэ тасаг даавуун даашинз, урт хантааз болон хүрэм зардаг байсан бөгөөд өвөө надад яагаад үл ялиг намбалаг загварын хувцас санал болгож байгааг би битүүхэндээ ойлгосонгүй. Удалгүй би өнөөх эмэгтэйн санал болгосон урт хүрмээс хар өнгөтэйг нь сонгож мөн хар урт банзал сонгоод өвөөд харуулахаар хувцсаа солилоо.
Би Милан байхдаа хэзээ ч хар хувцас өмсдөггүй байлаа. Учир нь гэвэл тэнд охид залуус үнэхээр загварын өндөр мэдрэмжтэй, өнгө өнгийн гайхалтай хослолуудаар ам ангайлгаж орхидог болохоор би нарлаг дулаан уур амьсгалтай тэр газарт уйтгартай хар хувцас өмсдөггүй байлаа. Нэг ёсондоо үе тэнгийнхээ залуусын трендийг дагах гэж. Гэхдээ энд ирсэн уур амьсгал болоод, ганцаардсан сэтгэлээр өөрийн мэдэлгүй хар өнгөний сонголтыг хийжээ.
YOU ARE READING
SMILE AT YOUR DESTINY
Vampire-Эрвээхэй гэрэл рүү тэмүүлж нисдэг шиг чи хувь тавилан руугаа явж байна. -Чи хүссэн ч зугтаж чадахгүй. -Бүх зүйл хувь тавилангаар тогтоогдсоны дагуу болох болно.