Арван нэгдүгээр хэсэг

282 34 3
                                    

~•●•~


Кларк авхайг явснаас хойш би ганцаархнаа өвөөг эргэж тойрох болов. Түүний биеийн байдал дээрдээгүй яг л хэвэндээ байлаа. Үүр цайтал би өвөөг яажчуухан байгааг эргэж тойрсоор тал дутуу нойртой хоносон юм. Өглөө болоход өвөөгөөс эртэж өөрийнхөө гарын жороор түүнд амттай өглөөний цай бэлтгээд өрөөнд нь хүргэж өгөх гээд ортол тэр аль хэдийнээ орноосоо босчихсон цэвэрхэн сайхан хослол өмсөөд цэцгэн зангиагаа зүүж байхад нь яг таарав.

-Өвөө? Та зүгээр үү? тэр яг л ямар нэгэн чухал арга хэмжээнд зочлох гэж буй аятай гойд цэвэрхэн харагдав.

-Зүгээр дээ охин минь зүгээр. Тэр тун тайвуухан хариулах агаад хоолойн өнгө аяс нь бас л базаахгүй сонсогдов.

-Би танд өглөөний унд бэлтгэсэн хамтдаа цайлчхаад эмнэлэг рүү явцгаая.

-Үгүй дээ охин минь. Чи явах хэрэггүй. Сургууль даа яв. Би ганцаараа явчхаж болно. Гэв.

-Зөрүүдлэх хэрэггүй шүү өвөө. Би хамт явна.

-Лара! Өвчтэй нүдээрээ зөөлөн ширтэх нь тэр.

-Таныг хүлээж байя. Гээд би түүнээс өөр хариулт авалгүй гарч явлаа. Өнөөх ундаа ширээн дээр өрж тавиад өвөөг хүлээлээ.

Удалгүй өвөө ч гарч ирэв. Тийнхүү Ноён Маурерс яаж ч өвдсөн ямба алдалгүй өмнөх шигээ цэх суугаад эрхэмсэг даруугаар багахан шиг жимс, ногоон цай ууж дуусмагцаа Скайлорыг сураглах аж. Гэтэл би өчигдөр орой Скайлортой хуйвалдсанаа саналаа.

-Өчигдөр чи их оройтох шиг болсон. Ямар нэгэн зүйл болсон уу? Гэв.

-Үгүй ээ. Юу ч болоогүй. Би яг хичээлээ тараад л ирсэн. Гэхэд түүний хүнхгэр өвчтэй нүд бага зэрэг ядруухан ширтсэнээ

-Тийм байх нь... гээд хэсэг над руу гөлөрч суув. Би ч энэ үед маш их сандарч эхлэлээ.

-Скайлор яасан болоод чи Ноён Камеронтой хамт ирсэн юм?

-Аан. Тэр нөгөө...

-Лара, хэрэв Ноён Камерон байгаагүй бол чи яах байсан юм? Наашаа алхаад ирэх үү? ирэх замд чинь чамд ямар ч гай тохиолдож болох шүү дээ.

-Өвөө, зүгээр дээ. Майенфельдийн ахлах сургууль эндээс холгүй шүү дээ. Гэж би түүнийг зөөлрүүлэх гэж оролдох бүрд тэр

-Юманд нэг учир бий. Скайлор чамайг аюулгүй сургуулиас чинь авч байх ёстой.

-Тийм л дээ. Гэхдээ та түүнд битгий уурлаарай. Би түүний итгэлийг алдмааргүй байна. Гэж аль чадахаараа том нүдлэв.

SMILE AT YOUR DESTINYWhere stories live. Discover now