~•●•~
-Тавтай морил хонгор минь.
Биологийн хичээлийн түвшин тогтоох шалгалтаас болоод би хамаг байдаг эрч хүч, эрүүл саруул оюун бодлоо гээж хаяад, сулбагар доожоогүй бодлогошронгуй байдалтай гэрийн үүдээр орж ирэхдээ Кларктай тааралдав.
-Баярлалаа.
Өөр хариу хэлэлгүй дээшээ өрөө рүүгээ орохоор явж байтал Кларк хойноос оройн хоол бэлэн байгаа талаар сануулан орилох нь тэр. Хариуд нь би байдаг чадлаараа худал инээмсэглэсэн болоод л дээшээ гарлаа. Крис Камерон надтай яагаад тийм таагүй өнгө аястай хачин харьцах болсон тухай би түүнээс чаддаг сан бол тайлбар нэхэж асууж ярилцмаар байгаа ч бүтэшгүй асуудал. Үнэндээ би зүгээр л нэг ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч шүү дээ. Нэг ч үг ахин хэлэхийг минь зөвшөөрөлгүй хаалга тас хаагаад гардаг нь хаанахын соёл вэ? Ийнхүү бодож тунгаах тусам би Камероны ахан дүүс эсвэл аав хүү, юу ч бай тэдэнд дургүй хүрэхийн сацуу бухимдаж байна. Миний юу тэдэнд таалагдаагүй юм? Угтаа бүх хүмүүст таалагдах боломжгүй ч заавал тэд надад дургүйцэх ямар шалтаг шалтгаан байгаа гэж? Энэ мэтчилэн би Крис Камеронтой тулж ярилцахыг тархи минь надаас шаардаж байсан ч, зүрх тэр дотроос, түүний гадаад төрх байдал болон гагцхүү түүнийг Крис Камерон болохоор тэгж хэрхэвч зүрхлэхгүй гэх.
Хувцсаа сольчхоод доошоо галын өрөөнд ортол ил зуухан дотор хоол халуунаараа байв. Миний мэдэхээр энэ хоол сармистай бас гэрээр болгосон талхтай франц маягийн бяслагтай шөл бололтой. Цэцгэн хээтэй хөмбөгөр таваг дээр өнөөх шөлөө болгоомжтойгоор хийгээд хатуу шаржигнуур болтол нь болгосон багетаа нарийнхан зүсээд өнцөгдүүлэн тавив. Тийнхүү ширээгээ засаж байтал өвөө ч гарч ирээд намайг хэзээ ирсэн талаар, мөн сургуулийн амьдралын талаар лавлалаа.
-Тэгээд шинэ найзтай болсон уу? хэмээн зарим нэг талаар шалгаахдаа Иохан өвөө эрхэмсэг ноёдын хооллолтын хэв маягаар цэвэр эв дүйтэйхэн хооллож байв.
-Үгүй ээ яах вэ, ганц нэг л...
Анжелинатай өнөөдөр хоолны цагаар хамт нэг ширээнд сууснаа бодож амжаад мөн ахиад л өнөөх Крис Камероны тухай тунгаав.
-Майенфельдийн бүхий л хүмүүс тэр тусмаа сургуулийн насны хүүхдүүд хоорондоо их л эвтэй найрсаг байдаг даа?
-Цөөхүүлээ болохоор тэр шүү дээ. Хэмээн би тоомжиргүй няцаах даа тэр бүдүүлэг Камеронуудыг л санаж хэлтэл
YOU ARE READING
SMILE AT YOUR DESTINY
Vampire-Эрвээхэй гэрэл рүү тэмүүлж нисдэг шиг чи хувь тавилан руугаа явж байна. -Чи хүссэн ч зугтаж чадахгүй. -Бүх зүйл хувь тавилангаар тогтоогдсоны дагуу болох болно.