~•●•~
Compose
From: larahayda06... com
To: Adelehayda... com
Subject: Лара
Адель би байна Лара. Таныг над руу очсон даруйдаа шуудан илгээнэ гэж мэдэж байсан юм. Та зүгээр үү? Уйлаад явсан болохоор сэтгэл минь их хөндүүрлэж байлаа. Намайг саналгүй ажлаа сайн хийгээрэй. Бас Жийм ахад мэнд хүргээрэй. Таны хүссэнээр би энд өвөө дээрээ сайн байгаа шүү гэж заавал хэлээрэй. Бас өвөө надад өнөөдөр шинэ компьютер худалдаж авч өгсөн. Шуудан бичихэд одоо асуудалгүй. Мөн намайг Майенфельдийн ахлах сургуульд шилжүүлсэн шуурхай байгаа биз. Төгсөхөд ердөө хоёрхон сар үлдлээ. Маргаашаас сургуульдаа явж эхэлнэ. Шинэ сургуульд шинэ хүмүүсийн дунд хэр байхаа мэдэхгүй ч... би сайн байна гэдгээ амлаж байна. Энд сайн үйлчлэгч эмэгтэй байдаг учраас би алзахгүй дээ. Түүнийг Кларк гэдэг, хоолонд нь эхний амсалтаар л дурласан шүү. Надад битгий санаа зовоорой Адель. Бас үргэлж шууданд тань даруйхан хариу өгч чадахгүй шүү. Бүх зүйл сайн байгаа, тандаа хайртай шүү.
Лара...Адель эгч рүү шуудан бичиж үлдээгээд орон дээрээ тэрийж хэвтэхдээ цонхоор орж ирэх саран авхайн бүдэг гэрэлд маргаашийн талаар бодоод түгших мэдрэмжээр элдэв юмс ургуулж байлаа... Бодол төсөөлөлдөө би шинэ анги танхим руу явж орж байгаагаар төсөөлөхийн зэрэгцээ үнэнхүү ихээр цухалдана. Мэдээж би өөр хотоос ирсэн шинэ сурагч гэдгээрээ тэндхийн хүмүүсийн анхаарлийн төвд орно гэдгээ мэдэж байна. Бусад хүмүүс намайг яаж хүлээж авах бол гэх айдас миний бодлыг хүй тэмтэрч дотор минь дайны галыг өдөөж түймэр дэгдээж байлаа.
~•●•~
Намайг хэн ч хараагүй гэж өөртөө итгүүлэхийг оролдовч бүх хүн намайг цоо ширтэх ажээ... Ядах нь өнөөдрийн цаг агаар бороотой бүрхэг учраас улам их хямрааж байна.
-Баярлалаа Скайлор.
Жолооч надад хаалга нээж өгсөнөөр улам илүү олны анхаарлыг над дээр тогтоочхов.
-Өдрийг сайхан өнгөрүүлээрэй Лара Маурерс.
Олон залуусын нүд зөвхөн над руу гайхаж мэлмэрэн байсанд сэтгэл санаа бага зэрэг давчдах шиг. Тогтоол ус энд тэндгүй гарц зайгүй бүрэлдэн бий болж юун түрүүнд миний уур ундууцлалыг хүргэж байлаа. Учир нь өмсөж яваа гутал маань тогтоол усанд шавхай болж байв. Сургуулийн эргэн тойрон яг л миний хэзээ ч харж байгаагүй ногоон гариг шиг хэтэрхий үзэсгэлэнтэй. Эртний үзэсгэлэнтэй барилгаар аялж байгаа аятай л. Сургуулийн үүдээр явж орвол эхлээд Майенфельдийн үүсгэн байгуулагдсан түүх бүхий томоос том самбар, түүний дэргэд эртнээс өнөөг хүртэл авч ирсэн гавьяа шагналууд байршуулсан бахархлын шилэн хана үзэгдэх ажээ. Тэндээс баруун тийш жаахан явбал жижүүр багшийн жижиг бүхээгэн оффис байх аж.
KAMU SEDANG MEMBACA
SMILE AT YOUR DESTINY
Vampir-Эрвээхэй гэрэл рүү тэмүүлж нисдэг шиг чи хувь тавилан руугаа явж байна. -Чи хүссэн ч зугтаж чадахгүй. -Бүх зүйл хувь тавилангаар тогтоогдсоны дагуу болох болно.