~•●•~
•Жэссика Камерон•
-Хөөе Лара!
Номын сангаас гараад түүхийн ангийг зорьж байтал хойноос Маркус хүрч ирэв. Тэр намайг ахиад л сонирхсон янзтай мишээх ажээ.
-Сайн уу Маркус.
-Тийм ээ сайн. Тэгж л бодож байна. Юу байна даа?
Би инээмсэглэн толгой сэгсрээд биеэ хумин тэвэрч байтал номын сангаас Крис Камерон гарч ирэхдээ биднийг хонгилын үзүүрт олж харлаа. Тэр намайг бараг хэдэн секундын турш ширтэж байснаа эсрэг чиглэлд замаа хөөв.
-Чи сая юу гэсэн бэ? би Маркусын яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн бөгөөд болгоомжтойгоор тодруулан асуухдаа тас хар урт хүрэм нь нэлбийж алхах тэр нэгнийг хойноос нь гөлрөхгүй байхыг аль болох хичээсэн нь энэ байв.
-Үдэшлэгийн талаар... Бид төгсөх гэж байна Лара.
-Тэгээд?
-Энэ үнэндээ бол нууц яриа шүү. Бид төгсөлтийн үдэшлэгт очих хосоо сонгож байгаа. Чи юу гэмээр байна?
-Татгалзсан хариу гэж айж байна.
Би түүний саналыг бүр эхнээсээ л сонирхохгүй байв.
-Лара, бид албан ёсны төгсөлтийн баяраараа хамтдаа хөгжилтэй байж болно шүү дээ?
Тэр намайг эелдгээр ятгаж эхлэв.
-Үнэндээ юу л даа. Би нөгөө... би тэр талаар сайн мэдэхгүй байна аа Маркус. Чи өөр хүнд санал тавьж болно шүү дээ.
-Тийм л дээ. Гэхдээ чамайг хамт явах болов уу л гэж.
-Уучлаарай Маркус.
Эцэст би уруулаа жимийсээр түүнийг орхин, ангийнхаа зүг яаран алхав. Би яагаад ч юм хөвгүүдээс зайгаа бариад байгаагаа анзаарч байна. Бусад шиг залуустай болзож, цагийг сайхан хөгжилтэй өнгөрүүлж болох ч зүгээр л ямар нэгэн далдын хүч гээч нүдэнд үзэгдэхгүй гарт баригдахгүй ямар нэгэн хүчин зүйлс бие сэтгэлийг минь барьж торгоох мэт...
~•●•~
Өнөөдөр намайг Скайлор ирж авахгүй учраас өөрөө гэр рүүгээ алхаад харих ёстой. Энд ирснээс хойш анх удаа л гэр рүүгээ явган явах гэж байгаа болохоор жаахан эвгүй байна. Учир нь гадаа тэнгэр бүрхэг хөх туяа ч татахгүй бүрэнхий орой мэдэхгүй хоосон замаар алхана шүү дээ.
![](https://img.wattpad.com/cover/341509308-288-k509204.jpg)
YOU ARE READING
SMILE AT YOUR DESTINY
Vampire-Эрвээхэй гэрэл рүү тэмүүлж нисдэг шиг чи хувь тавилан руугаа явж байна. -Чи хүссэн ч зугтаж чадахгүй. -Бүх зүйл хувь тавилангаар тогтоогдсоны дагуу болох болно.