Арван гуравдугаар хэсэг

475 66 16
                                    

~•●•~

-Энэ бол ердөө маш энгийн ухагдахуун. Бидний бие махбодын өдөр тутмын эрэлт хэрэгцээ... Гэх мэт хичээлийн сэдэв агуулгатай холбоотой онолын зүйлсийг надад тайлбарлаж байгаа Крис Камерон нүдний минь өмнө дурласан хүний сэтгэлээр ч юм уу нэг л ер бишийн үзэмж төгөлдөр ажээ. Бас би огтхон ч түүнээс харцаа татаж чадахгүйд хүрээд байлаа. Учир нь түүний шаргал нүднээс болж сэтгэл минь үймэрч байсан юм. Тодорхойлбол нүднийх нь өнгө өөрчлөгдчихсөн байв. Эсвэл би андуурч байна уу? Миний тод санаж байгаагаар өнөө өглөөхөн л эмнэлэг дээр түүний нүд бараан өнгөтэй байсан...

-Лара?

Гэв гэнэт тэр миний нэрийг дуудсан бөгөөд ухаан санааг минь сэхээрүүлж бодит ертөнцөд дав хийтэл буулгалаа. Царайг минь сүрхий ажиглах хоёр нүд өмнө минь тулаад ирэхэд л би өөрөөсөө их ичих шиг болсон юм. Түүнийг цоо хараад огт хичээлдээ анхааралгүй суусан даа болоод сандрал минь хацар дээр халуу дүүгж эхлэв.

-Та нэг л төвлөрч чадахгүй байгаа бололтой? Ямар нэг асуудал гараа юу? Гэж цоо ширтэнгээ хариултыг минь тун нухацтай хүлээж байв.

-Үгүй ээ эрхмээ миний анхаарал маш гүнзгий байна. Ерөнхийдөө би... хичээлээ сайн сонсож байна л даа.

-Тийм гэж үү? Гээд тэр нэг л итгэж өгөлгүй дахин лавлан асуулаа.

-Яг тийм.

-Шалгалтын чинь явцаас дүгнэхэд та ч үнэхээр тааруухан мэдлэгтэй байна билээ? Гээд духаа үрчийлгэн нэг хөмсгөө нөгөөгөөсөө арай дээшлүүлэх тийшээ ноцтой харав.

-Би Миланд биологийн хичээл судалж байгаагүй юм л даа. Гэж би өөрийгөө чадах чинээгээрээ зөвтгөх гэж хичээхэд ноён Камерон жуумалзан багшийн ширээ тойрч наашаа зүглэв.

-Чи ямар мэргэжилтэй болох гэж байгаа юм?

-Юу? Би... Түүний гэнэтийн асуултад би огт хариулж чадсангүй удтал чимээгүй суусан бөгөөд хоёр алхмын зайнд Ноён Камерон дэргэд минь зогсчхоод намайг толгойн орой дээрээс харж байлаа. Хачин нам гүм оршив.

-Чамд ямар ч зорилго байхгүй хэрэг үү?

-Үгүй ээ яг ч тийм биш ээ. Би...

-Би чамд яах гэж цагаа зарцуулж байгаа вэ Лара? Тэр энэ удаад нэлээн хачин дуу хоолойгоор хэлээд доошоо аажмаар бөхийж ойртох нь мэдрэгдлээ.

SMILE AT YOUR DESTINYTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon