Шинэ долоо хоног эхлэхэд миний сэтгэл санаа тогтворгүй донсолгоотой хэвээрээ байв. Намайг гүн бодолд дарагдаастай ширээний хойно ханаар унжуулсан торгон хөшгийг ширтээд таг дуугүй гөлөрчихөөд сууж байтал Кларк авхай өглөөний ундыг минь урд тавилаа.
-Охин минь, чамд ямар нэгэн таагүй зүйл тохиолдоогүй гэж найдъя? Хэмээн санаа тавин асуултын харцаар ширтэх түүний ногоон нүд нь надаас салахгүй харна. Өмссөн даавуун банзал нь бараг л шал шүргэм урт, хүрэн улаан үс нь төрөлхийн буржгар учраас хөвсийгөөд илүү том толгойтой харагдуулдаг бөгөөд, хормогч нь бараг бариад хэцүүеэ гэхүйц махлаг хөх нь бараг миний нүүрэн дээр тулаад ирчихсэн байгаад гэнэт л ухаан оров бололтой суудлаа засаад толгой сэгсрэв. Мэдээж түүний санаа амраагүй.
-Чамд өөр ямар нэгэн амттай зүйл хийж өгөх үү? гэж эвтэйхэн агаад болгоомжтой асуувал
-Хэрэггүй дээ Кларк авхай. Энэ байхад хангалттай. гээд түүний бэлдсэн цай руу заав.
Миний урд халуунаараа шахуу зөөлөн шарсан талх, авкодагийн нухаш, арван минут хэртэй болгож чанасан өндөгтэй өглөөний цай маань хүлээж байлаа. Бидний цайны цаг их нам жим чимээгүй өнгөрч, харин гэрээсээ гарахын алдад өвөө маань надад аз хүслээ. Шинэхэн долоо хоногоо бүтээмжтэй хамгийн сайнаараа эхлүүлээрэй гэсэн захиас намайг улам дордуулах шиг. Учир нь миний байр байдал өнгөрсөн амралтын өдрөөр ирсэн Ноён Гумбертийн учир битүүлэг яриа, бас тэр цонхийсон царайтнуудын хэнд ч хэрэггүй эвгүй аашнаас болоод өөрийн мэдэлгүй байсан газар бүрдээ гөлөрч байсан юм.
Гэрээс гарахад гадаа шиврээ бороо орж байв. Скайлорын хэзээний л эелдэг цовоо инээмсэглэлд хариу мишээгээд алхахад бороонд дугарах миний гутлын чимээ бас л эвгүй.
-Өглөөний мэнд Лара.
-Өглөөний мэнд Скайлор.
-Лара, найз минь. Чамтай чухалчилж ярих зүйл байна.
-За?
-Би өнөөдөр Берн рүү болзоонд явах гэж байгаа юм. Тэгээд оройхондоо ирж амжихгүй нь. Чи зөвшөөрнө гэвэл гэртээ хөлсний унаагаар явчхаж чадах уу? гэв.
-Аан тэгье ээ. Санаа зоволтгүй ээ Скайлор. Энгийн байж болно. Тэгээд тэр эмэгтэй чинь хөөрхөн үү?
-Тийм ээ үнэхээр гайхалтай эмэгтэй. Чамтай удахгүй танилцуулах болно оо. Хэмээн Скайлор баясан шогшров.
-Тэсэн ядан хүлээж байя.
Сургуульдаа санасныг бодоход арай эрт ирчихсэн болохоор номын сан руу явахаар шийдлээ. Надад аз таарвал цоо шинэ онц сонирхолтой адал явдалтай ном зохиол олдоно? харин аз нь харьсан бол мэдээж дэмий л хэдэн сонирхож байгаад цаг ч болох биз гэсэн шүү бодолтой өнөөх сүртэй том хаалгыг нээгээд дотогш орлоо. Нам гүм аниргүй орчин бүрдсэн хоосон номын сангаар ганцаараа хэрэн тэнүүлэх нь гээд хөнгөн мушилзаж цүнхээ хамгийн наана байрлах ширээн дээр тавив.
![](https://img.wattpad.com/cover/341509308-288-k509204.jpg)
BINABASA MO ANG
SMILE AT YOUR DESTINY
Vampire-Эрвээхэй гэрэл рүү тэмүүлж нисдэг шиг чи хувь тавилан руугаа явж байна. -Чи хүссэн ч зугтаж чадахгүй. -Бүх зүйл хувь тавилангаар тогтоогдсоны дагуу болох болно.