Наймдугаар хэсэг

302 33 2
                                    

~•●•~

Номын санд ч ялгаагүй миний оюун ухаан зөвхөн тэр царай сайтай донжтой авч нэг л янзгүй царайлдаг Крис Камероны тухай л бодсоор. Анжелина зарим нэг биологийн хичээлийн судлах ном эргүүлээд дутуу үлдээсэн даалгавраа хичээнгүйлэн гүйцээж байхад миний байр байдал нэг л их бодол дарагдсан, юу ч хийлгүй гиюүрч суусан хүн. Ямар ч хийцгүй гэгээвчийн цаанадах ногоон ертөнцийг хараад аниргүйд автах. Энэ бүхнийг бүрдүүлсэн номын сангийн цонх их том өргөн, эртний нууцлаг ертөнцөд ирсэн мэт л мэдрүүлэх бараан өнгөөр хосолсон хана тааз шал, ширээ сандал гэрлэн бүрхүүлүүд үзэгдэх ажээ. Юун түрүүнд би Жэймсийг дахиад харахыг хүсэж байв. Хэрэв түүнтэй нэг танхимд таарвал хамгийн түрүүнд өмнөхөөсөө өөр эсвэл ямар ч өөрчлөлтгүй хачин эвгүй хэвээрээ эсэхийг мэдэх нь чухал болчхоод байв. Түүгээр дамжуулаад Камерон ахан дүүсийг яагаад над руу тийм муухай эвгүй үзэн ядсан мэт хачин ширүүн хардгийг яагаад цаашаа сонирхож мэдэх ёстойгоо өөртөө илүү батлах гэж тэр. Тэгээд шууд сэтгэл шулуудан цүнхээ ухаж тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд бодсон зүйлээ эмх цэгцтэй буулгаж эхлэлээ.

1. Жэймс Камеронтой таарах
2. Түүнийг анхаарч ажиглах
3. Ажиглалтаас дүгнэлтэд хүрэх
4. Тэднийг цаашаа бусдаас илүү анхаарах эсвэл анхаарахгүй эсэхээ шийдэх.

***

Амралтын өдрөөр өвөө дээр зочин ирэв. Анх удаа ийм тохиолдол харсан би уншиж байсан номоо авдар дээр тавиад биеэ цэгцлээд босон зогслоо. Их өндөр нуруутай, нас өндөр гарсан хөгшин байх ба тэрбээр өвөөгийн маань л ойролцоо насны хүн шиг харагдаж байлаа.

-Тавтай морил Гумберт. Өвөө маань өнөөх хүндэт зочноо их л баяр хөөртэй угтаж авав.

-Сайн сууж байв уу Иоханна?

-Тавтай тавтай. Алив ийшээ саат Гумберт. Кларк түүнд ногоон цай аваад ирэхгүй юу. Хэмээн хаалганы дэргэд зогсох Кларк авхайд хандав. Юу ууж суухыг нь хүртэл эргэлзэхгүй мэдэхийг бодоход их л сайн анд нөхрүүд бололтой. Гумберт өвгөн над руу саатаж харахдаа бага зэрэг дотроо өөртэйгөө маргалдаад авав уу? Гэлтэй хэсэг манарч зогссон юм санж.

-Энэ охин чинь хэн бил ээ? Ямартайж сайн байна уу залуу авхай? Гэв.

-Сайн байна уу Ноён Гумберт. Би Лара Маурерс байна. Иохан өвөөгийн ач охин. Гэвэл тэр давхийн хачин царайлснаа ээрч мууран байж

SMILE AT YOUR DESTINYWhere stories live. Discover now