Гуравдугаар хэсэг

460 48 0
                                    

~•●•~

Шөнөжин хар дарж зүүдэллээ... Бүхэлдээ хүйтэн хөлөрч, нүдээ нээх үед нулимс минь аньс даган урсах аж. Бяцхан зүрх минь биед дотор хаа сайгүй цохилж бүр чихэнд минь ч хүртэл дуулдагдав. Шөнө дунд өнгөрч үүр цайж буй энэ цагийн хөхөрсөн бүүдгэр өрөөнд айдас болон ямар нэгэн зүйл болох юм шиг далдын зөн совиндоо бут цохиулан биеэ хумин босож суув.
Цонхны цаана моддын оройн нарийнхан хэсэг салхинд ялимгүй найгаж, гадаах цэцэрлэгт үүр цүүрийн нойтон хяруу унаад өтгөн манан татсан байв. Би яг л ямар нэгэн үнэ цэнтэй зүйлээсээ адгийн муухайгаар өнчирч хоцроод, орь ганцаараа үлдсэн мэт тоймгүй их айдсыг бий болгожээ. Ойр дотны хэн нэгнээ алдсан мэт л зүрх минь аймшигтайгаар шаналж байна. Чухам юунд тэр вэ? Орны толгой налаад хэсэг уйлагнавч дотор минь үүссэн айдас ер зүгээр болсонгүй...

Энэ байшин надад таалагдахгүй байна. Том сэлүүхэн хуучных учраас биш би зүгээр л бөхжим орон зайтай өөрийнхөө хуучин өрөөндөө хайртай, Адельтай хамт байсан амьдралдаа хорогдож байна шүү дээ. Зүүд зэргэлдээ дундаа жинхэнэ айдас хүйдэс, орь ганцаардал болон хамгийн аймаар нь жинхэнэ өнчрөл гэгчийг мэдрэх шиг боллоо. Зүрх минь нэгэнтээ л бариад авсан тэр айдас түгшүүрээ өглөө хүртэл тавьсангүй, биеийг минь сулбагар, цочимтгой хэвээр удтал байлгав...

Гүнзгий тэнгист орь ганцаархнаа хаягдаж, дээшээ тэмүүлж гараа савчуулан тийчсэн ч сэлж чадалгүй тэндээ живнэ. Намайг аврахаар хэн ч тонгойж харахгүй, гараа өгөхгүй байна гэдэг нь аймаар. Эцэст нь тэнгисийн хөвөө долгиотон харагдаж, усны хүнд даралтад живж буй би, аврал эрэн дэмий савчихаа болиод дөрвөн мөчөө суллан бууж өгсөн юм. Үхэлтэйгээ нүүр тулсан явдал байлаа.

Хэзээ ч ийм аймаар зүүдийг зүүдэлж байсангүй. Шинэ орчин шинэ хүмүүстэй хамт цоо шинэ зүүдний аймшигт явдал ой тоонд минь нэгээр нэмэгдлээ... Сэтгэл минь огтоос ердийн шинждээ оролгүй өглөөг угтаж, нойргүй хоносон мэт баргар дүнсийсэн чигтээ бэлэн болчхоод доод давхар руу буулаа.

-Өглөөний мэнд Лара.

Кларк аль хэдийнээ ирчихсэн байх агаад гал зуухны өрөөнөөс нөгөөд дамжихаар явж байхад нь зэрэгцэн таарав. Тэрээр гартаа кофе найруулсан байх бөгөөд сайхан үнэр нь хамар цоргиж, уур савсахыг нь харж байна.

-Өглөөний мэнд Кларк.

Өвгөн намайг энэ гэрт өөриймсөг хандаж, Кларкийг байхгүй үед өөртөө үйлчил гэж хүсэх биш бүр тушаасан. Тэгсэн тэгээгүй би шаардлагатай тулгарвал өөртөө хоол унд бэлтгэж өөрийгөө болгож л таарна. Тийм учраас өглөөний кофе өөртөө бэлдэхээр зэхлээ. Шинэхэн жимсний анхилам үнэр үнэртэхийн зэрэгцээ хойд эл зуухан дээр тавьсан Кларк авхайн бэлтгэж буй сүү хольсон ямар нэг зүйл буцалж байв.

SMILE AT YOUR DESTINYDonde viven las historias. Descúbrelo ahora