~•●•~
Үдээс хойш борооны зузаан хар үүлс ямар ч урьдчилсан анхааруулгагүйгээр гэнэтхэн номин тэнгэрт багтралдан бөөгнөрч, агаар дахь чийг хором тутамд улам бүр нэмэгдсээр эцэст нь бороо хувингаар цутгах мэт орж эхлэлээ. Майенфельдийн ахлах сургуулийн эргэн тойронд сүндэрлэн ургасан хөгшин моддын навчис бороонд цохиулж буйг ажиглан харсаар хичээлийн хонх нэгэнт дуугарч түүхийн хичээл завсарлаж байгааг мэдэв.
Дон Маклин намайг танхимаас гарахаас өмнө урьтаж өвөөгийн маань биеийн байдлын талаар лавлан асуулаа. Ноён Дон бол бусдаас илүү өвөөг минь хүндэтгэн үздэг хүн билээ. Өвөө ч гэсэн түүнийг хүндэлдэг. Нэгэн цагт тэр аавтай минь хамт эр цэргийн армид хүчин зүтгэж явсан хүн болохоор надад ч гэсэн халуун дулаан дотно санагддаг болчихсон. Тэр ч мөн адил надад их сайн ханддаг.
-Танаас би хэдэн зүйл асууж болох уу? Гэж би зориг гарган ноён Маклины өөдөөс гөлрөв.
-Тэг л дээ? Гэж тэр шулуун индүүдлэгтэй өмднийхөө халаасанд гараа шургуулахдаа надтай хамт сургуулийн гудамжаар алхаж байлаа.
-Би Иохан өвөөгөөс аавынхаа талаар асуухдаа итгэлгүй байдаг юм. Тэгээд зүгээр л... аавыгаа ямар хүн байсан бол гэж их боддог. Түүнтэй уулзаж байгаагүй ч ядаж ганцхан удаа зургийг нь ч гэсэн хармаар санагдаад? Танд аавын маань зураг бий юу?
-Байхгүй гэж айж байна Лара. гэж тэр уйтгартай өрөвдөж энэрсэн нүдээр над руу зөөлөн харлаа.
Түүний сайхан сэтгэлд сэв үлдээхгүй гэсэндээ би худал инээмсэглэн "Петр гэж хүнийг харах ёсгүй юм байх даа?" Гээд хөнгөн наргиа болгож инээхэд минь тэр мөн л өөдөөс минь худал инээмсэглэлээ.
Бид нэгэн зэрэг адил гунигийг мэдэрч байгааг би мэдэж байсан юм.
-Нээрэн чи биологийн хичээл дээр илүү цагийн давтлага авж байгаа бил үү? Тэгээд хэр сурч байна даа? Гэж Дон сэдэв хазайлгалаа.
-Мэдэхгүй юм даа. Би биологийн шинжлэх ухаанд тийм ч дуртай биш бололтой... Хэмээн хариулсныхаа дараа би долоо хоногийн өмнө анх удаа Крис Камероноос давтлага авч байснаа эргүүлж саналаа. Тэр өдөр Крис Камероны намайг харж байгаа тэр харцыг би одоо ч ойлгохгүй байгаа, хэтэрхий ойлгомжгүй өөртөө гутарч хүндээр санаашрахад Ноён Дон мөрөөр минь тэвэрч
![](https://img.wattpad.com/cover/341509308-288-k509204.jpg)
YOU ARE READING
SMILE AT YOUR DESTINY
Vampire-Эрвээхэй гэрэл рүү тэмүүлж нисдэг шиг чи хувь тавилан руугаа явж байна. -Чи хүссэн ч зугтаж чадахгүй. -Бүх зүйл хувь тавилангаар тогтоогдсоны дагуу болох болно.