[Энэ өгүүллэгт оруулж байгаа edit-үүд бүгд нетээс татсан өөр хүний edit-үүд шүү^^]
===================
Тэд шидтэний гэрийн хаалгыг нэлээд удаан тогшиж, олон янзаар гуйж үзсэн ч хөгшин шидтэн халгаасангүй.
Дэмий л зогсож хүлээсээр шөнө дунд болохын алдад эргээд тосгон руу орлоо.
Тэднийг тосгонд очиход байрлах байрыг хүртэл бэлдсэн байх бөгөөд тосгоны захирагчийн туслах тэднийг жижиг модон байшинд хүргэж өгөөд хурим өглөө эрт болохыг сануулан аз жаргал хүсээд орхин явлаа.
===============
Байшин дотор:
Лиса Сэүн хоёр зэрэг санаа алдсаар хоёр талд суув.
Сэүн "Чиний наад сул амнаас боллоо! одоо тэгээд яах юм?" гэж бухимдсан байдалтай асуухад
Лиса ч бас уурлан хөмсөг зангидаад "Би яаж мэдэх юм! Тэр өвгөн яагаад туслахгүй байгааг, бас ямар хайраа олуулах гээд байгааг би яаж мэдэх юм бэ!" гэж хариу барив.
Хоёулаа л арга мухардсан тул Сэүн дахин нэг санаа алдаад "Маргааш гэрлэхгүй байх арга бодоцгооё. Магадгүй бидний хэн нэг нь өвдсөн дүр үзүүлж болох юм. Чи элдвийг хийхдээ сайн шүү дээ. Бас хүмүүсийг ятгахдаа ч сайн. Тиймээс чи хий" гэж тушааж байгаа юм шиг л сэхүүн төрхтэй ийн хэллээ.
Лиса харин залхсан мэт тоомжиргүй төрх гаргаад "Чадахгүй ээ! хэнээс болж бид энд байгаа билээ дээ. Тэгээд ч үүнийг засах ёстой бол чи өөрөө зас. Би бол хохирогч" хэмээн эсэргүүцэв.
Сэүний зэвүү хүрсэн байх, шүд зуун муухай хараад "Хэнээс болсноо ярих юм бол бүх зүйл чамаас эхэлсэн шүү! амар тайван, мөрөөрөө амьдарч байсан хүний амьдралыг ирж самарсан хүн нь чи биз дээ?" гэж дуугаа өндөрсгөхөд
Лиса бүр чанга дуугаар "ОЙЛГОЛОО, ОЙЛГОЛОО бүгд миний буруу одоо болсон уу? тэгээд ч ер нь яагаад гэрлэж болохгүй гэж? бидний тохиролцоо хурим биш гэж үү? хэзээ нэг цагт гэрлэх нь тодорхой байхад надад лав болж байна" гэсээр хамраа өргөн зөрүү харлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️