==================
Лиса "Ч-Чи нүцгэн байна шүү дээ! ямар ч хувцасгүй!!!" гэсээр сандарсандаа орилж гарав.
Сэүн түүний нүдийг хурдхан дараад "Усанд орж байгаа хүн яаж хувцастай байх юм!!" хэмээн хариу ориллоо.
Лиса "Тэгсэн ч гэсэн!! ямар нэг юм хийгээч ээ! бие чинь нойтон бас надад наалдаад байна шүү дээ" хэмээн үргэлжлүүлэн орилов.
Сэүн "Наалдсан хүн нь чи биз дээ? хаалганы цаана байхгүй юугаа хийгээд ороод ирсэн юм? донтой юм уу чи!"
Лиса "Донтой?? яаж бодохоороо ийм тэнэг юм боддог байна аа? . . .. АААА~ бурхан минь гэж бүх бие чинь мэдрэгдээд байна шүү дээ. . . надаас холдооч!!" орилох бөгөөд тэд маргалдаж байгаа болохоор утас улам чангаран тэднийг ороосоор
Тэд хэтэрхий ойр байгаа болохоор Сэүн гараа арай ядан түүнээс аваад "Чамаас болж байгаа биз дээ? мөрөөрөө усанд орж байсан хүн дээр донтой царайлж орж ирчхээд. Чи ер нь яасан болоод ингээд ороод ирдэг байна аа?" гэхэд утас улам чангарсаар Лисагийн нүүр Сэүний цээжинд наалдчих нь тэр.
"Я-Ямар нэг юм х-хийж болиулаач" гэж арай хийн хэлэхэд
Түүнийг юм ярих төдийд уруулын хөдөлгөөн нь Сэүний цээжин дээр үнсэж байгаа мэт эрвэгэнүүлэн эвгүй мэдрэмж төрүүлнэ.
Сэүн ч энэ байдалд хэтэрхий сандарсан бололтой нүдээ анин өөрийгөө тайвшруулах гэж хичээх зуураа "Бурханыг бодож ямар нэг эерэг юм хийл дээ!" хэмээн орилоход Сэүний бие өөр зүйл мэдэрч байгаа болохоор ч тэр үү байдал хяналтаас гарчих нь тэр.
Лиса "ААА~ на-наад юмаа аваач!" гэж орилохдоо арай ядан толгойгоо дээшлүүлэн Сэүн рүү харуулав. Гэвч Лиса ч бас ичсэндээ нүдээ нээж чадсангүй.
Сэүн "Бурхан минь гэж. . .. чамайг ёстой!!" гэсээр гүнзгий амьсгаа авахад
Лиса нүдээ аньсан чигтээ "Гуйж байна. . . үүнийг салгацгаая. Үүнээс илүү чамайг мэдэрмээргүй байна" гэж хэлээд нүдээ аньсан чигтээ уруулаа цорвойлгоход
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️