18. Хараал

1.1K 216 75
                                    

==============

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==============

Сэүн "Төсөөлж байснаас минь удаан үргэлжилсэн. Бас надаас болж өөр хүн зовоход хүргэсэн хараал байгаа юм" хэмээн санаа алдсаар яриагаа эхлэв. . .

====

Өнгөрсөнд. Сэүн 8 нас хүрсэн жил:

Ордны арын талбайд ах нь найзуудтайгаа их л хөгжилтэй тоглох бөгөөд холоос харан гунигтай ширтэх Сэүн өөрийгөө тэдний дунд орон хамт тоглож байгаагаар төсөөлөн сууж байснаа гэнэт л зориг оров уу гэлтэй "Ахаа~ би хамт тоглож болох уу?" гэсээр тэдэн дээр гүйн очиход

Ахынх нь царай шууд л барайгаад явчихлаа. Төд удалгүй хөмсөг нь зангиран "Чамтай тоглохгүй ээ, явж үз! мангас минь" хэмээн хөөв.

Ахынх нь үг Сэүнийг нэлээд шархлуулсан юм. Бяцхан нүд нь тогтож чадахгүй гомдолтой гэх чинь бүлтгэнэх үед харь улсаас ирсэн гэгдэх ахынх нь шинэхэн найз бага зэрэг хүйтэн инээмсэглэл тодруулаад "Яагаад бүгдээрээ энэ жаалаас айгаад байгаа юм? энэ үнэхээр мангас хэрэг үү?" хэмээн тохуурхан асуув.

Сэүн өөрийгөө зөвөөр ойлгуулах гэж хичээхдээ хурдхан толгой сэгсэрлээ. Гэтэл ах нь болон түүний багаасаа найзалсан бусад найзууд нь бүгд л "Тэр жинхэнэ мангас, түүнд ад чөтгөрийн хүч байдаг!" хэмээн чичлэв.

Олон хүүхдийн үзэн ядсан харц дунд яахаа мэдэхгүй зогсох Сэүнийг нөгөө харь улсын хүү мөрөөр нь тэврээд "Зүгээр дээ, чи ер бусын хүчтэй байна уу....эсвэл мангас шиг байна уу. . . үнэндээ ах нарт нь тийм ч чухал биш. Хэрвээ чи хүсвэл бидэнтэй хамт тоглож болно" гэж аргадаж байгаа мэт хэлэв.

Ухаан орсон цагаасаа хойш анх удаа хэн нэгэн түүнийг бусдаас өөр гэж шүүмжлэхгүй зөвөөр хүлээж авсанд итгэж ядах Сэүн хэтэрхий их баярлахдаа нүүр дүүрэн инээмсэглэсээр "Нээрээ юу? үнэхээр хамт тоглож болох юм уу?" гэж асуулаа.

Ах нь болон бусад найзууд нь айж эргэлзсэн байдалтай толгой сэгсрэн нөгөө хүү рүү харахад нөгөө хүү тэднийг тоосон шинжгүй зальжин инээмсэглэсээр "Мэдээж шүү дээ. Гол нь чи биднээс жаахан өөр болохоор тоглож байхдаа өөр байр суурьтай оролцох ёстой. Нэгэнт чамд мангас шиг шилдэг хүч байдаг юм чинь чи хамт тоглож байхдаа бидний тэжээвэр мангас болбол яаж байна. Ах нар нь чамд тушаал өгч чи түүнийг нь эрэлхгээр биелүүлдэг мундаг мангас болж тоглож болох юм" хэмээн тайлбарлав.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now