17. Салхийг хайрладаг

1.2K 225 68
                                    

====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

====================

Хүсэн мөрөөдсөн газартаа ирсэн боловч юу ч үгүй шатаж хоосорсон байгааг харсан болохоор тэдний хэн хэн нь шантарсан мэт гүнзгий гэх чинь санаа алдсаар чимээгүй зогсоно.

Гэвч энэ дунд Лиса үнэхээр зовуурьтай сэтгэл дундуур харагдах бөгөөд яг одоо мэдэрч байгаа уур хилэн, уй гашуу зэрэг нь бүгд түүний мэдрэмж бус Сэүнийх гэдгийг мэдэх тул Сэүний төлөө төлөө сэтгэл нь өвдөх бас түүний уй гашууг мэдсээр байж тус болж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байлаа.

Хэсэг хугацааны дараа их номч хөнгөн санаа алдсаар "Явъя даа хүүхдүүд минь. Хаан номын санг шатаасан бололтой. Ханхүүгийн хүчний нууцыг тайлах өөр арга байгаа үгүйг гэртээ очоод хайж үзье" гэж хэлэхэд Сэүн түүнийг сонссон ч ямар ч хариу өгөхгүй аль хэдийн үнс болсон ном руу ширтсээр зогсоно.

Энэ байдал, сэтгэл дотор нь юу өрнөж байгааг мэдэрч байгаа болохоор Лиса түүнийг хоосон байдлыг зогсоож чадсангүй. 

Дэмий л сэтгэл нь шаналахдаа "Ө-Өөр арга байх ёстой биз дээ? энд дахиад нууц гарц эсвэл нууц өрөө байж мэднэ. Хэдүүлээ дахиад сайн шалгаад үзье" гэсээр галт бамбараа ийш тийш болгон ямар нэг зүйл хайж байгаа мэт эргэн тойрноо ажиглаж эхэлнэ.

Хоосон итгэл тээсэн түүний үйлдэл Сэүнийг бухимдуулсан бололтой "Жаахан хүүхэд хуурах гэж байгаа юм шиг хэрэггүй үйлдэл хийхээ боль!" гэсээр ууртай нь аргагүй гараараа агаар зүсэн хөдөлгөхөд өрөөнд хүчтэй салхи дэгдэн үнс, тоос номын эвдэрхий тавиурууд зэрэг нь агаарт хөөрөн хормын дотор л хамаг юмыг ийш тийш шидлэн хүчтэй нөлөөллийг үзүүлэв.

Гарт нь байсан бамбар унтарч, үнс тоосон дунд нүдээ нээж чадахгүй гараараа дарсан байгаа Лиса "Сэүн боль л доо! амьсгалж чадахгүй нь" хэмээн орилохтой зэрэгцэн өрөөнд үүссэн хүчтэй салхи зогслоо.

Бамбар унтарсан тул өрөө тас харанхуй болсон байх бөгөөд их номч юу ч дуугарсангүй. Харин Лиса цөхөрсөн байдалтай хоолой нь цаана нэлээд сул сонсогдох ба "Гарцгаая, явсан нь дээр бололтой" гэж хэлэв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now