==============
Энэ үгийг нь сонссон Лиса болон Сэүний ээж цочирдсондоо "Юугаа яриад байгаа юм бэ?" гэж зэрэг шахуу асуулаа.
Сэүн Лиса руу ширтэн "Чи миний хүчний талаар мэдэж байгаа шүү дээ. Тэр мангасыг би л үгүй хийх ёстой. Би тэмцэж зогсохгүй бол өөр хэн ч чадахгүй" гэж зоримог хэлнэ.
Лиса айдастай харцаар түүн рүү ширтсээр "Ойлгож байна л даа. Гэхдээ бидэнд төлөвлөгөө хэрэгтэй. Ахынхаа яг ямар хүчтэй яадаг мангас болсныг ч мэдэхгүй байж шууд нүүр тулах чинь дэндүү аюултай шүү дээ" гэв.
Ээж нь түүнийг дэмжих мэт хурдхан толгой дохиод "Тийм шүү, мэдэхгүй зүйлтэйгээ нүүр тулах хэрэггүй! зүгээр л зугтчих гуйж байна. Ах чинь үнэхээр аймшигтай мангас болдог. Бас хүн идэх тусмаа улам хүчтэй болдог гэсэн. Тиймээс түүнтэй орооцолдох хэрэггүй! гуйя.. ." гэсээр цөхөрсөн байдалтай түүн рүү харна.
Сэүн энэ удаад ээж рүүгээ тогтон хараад "Таныг санаа зовж байгааг ойлгож байна. Гэхдээ би өөрийн хүчний нууцыг тайлсан. Үхлийн чөтгөр гарч ирэхэд над шиг хүчтэй хүн төрдөг гэсэн. Тэр чөтгөрийг зөвхөн салхины хүчээр л ялах ёстой болохоор өөр хэн ч байсан түүнтэй тулалдаад дийлж чадахгүй байх. Надад заяасан энэ хүч ямар аюултай, ямар хүчтэй вэ гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. Би үүнийг хийж чадна ээжээ" хэмээн тайлбарлахад
Сэүний ээж нулимстай нүдээр түүн рүү ширтэн толгой сэгсэрсээр "Үгүй ээ, үгүй. . . .гуйж байна. Хүн иддэг мангас шүү дээ! тийм аймшигтай зүйлтэй яаж чамайг нүүр тулахыг зөвшөөрөх юм?" гэсээр түүнээс зууран уйлна.
Сэүн бага зэрэг эргэлзэж байсан ч ээжийгээ татан тэврээд "Бид сайхан харилцаатай байгаагүйг мэднэ ээ. Гэхдээ би таныг маш их санасан ээжээ" гэж хэлэхэд ээж нь тэсгэл алдсан мэт чангаар цурхиран уйлав.
Сэүн түүнийг тайвшруулах гэсэндээ нурууг нь зөөлөн илбэсээр "Амлаж байна, би заавал амьд үлдэх болно. Харин танаас гуйх ганцхан зүйл байна. Энэ шөнө өрөөнөөсөө битгий гараарай" хэмээн гуйлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️