=================
Хайрын шархнаасаа болоод ааш муутай бас зожиг болсон байгаа Сэүнтэй Лиса яриа өдөх гэж хичээх боловч Сэүн огт халгаасангүй.
"Унтаагүй байгааг чинь мэдэж байна. Орж болох уу?" хэмээн хаалганых нь гадаа зогсох хэдий ч Сэүн хариу өгсөнгүй.
Лиса "Хөөш ааш муутаа. . . " гэхтэй зэрэгцэн
"Би ярилцаад үзье" гэх дуугаар хажуу тийш харвал Лэе хаан ирчихсэн байлаа.
Лиса "Мэдээж, тэгэлгүй яах вэ" хэмээн толгой бөхийгөөд тэндээс холдов.
Лэе хаалгыг нь зөөлөн тогшоод "Ах нь байна" гэж хэлэхэд саяхан түгжээтэй байсан хаалга өөрөө нээгдэх нь тэр.
=====
Лэеийг дотор ороход өрөө бүүдгэр бас хүйтэн байлаа. Чимээгүйхэн алхсаар цааш харан хэвтэх Сэүний дэргэд очин суувал тэр унтаагүй боловч түүн рүү харсангүй.
"Яах гэж яваа юм?" гэж товчхон асуултыг асуулаа.
Лэе тайван инээмсэглээд "Сэтгэл нь шархалсан ханхүү гуай хэр удаан гуниглах гэж байна? шинэ адал явдал хайхгүй юм уу? чиний адал явдал чинь саяхан хаалга тогшоод л зогсоод байсан даа" хэмээн хөнгөн наргиа хийхэд
Сэүн энэ удаад гүнзгий гэх чинь санаа алдаад "Та яагаад надад хэлээгүй юм?" гэх асуултыг тавилаа.
Лэе ч бас санаа алдаад "Дөнгөж ордонд ирэхэд чинь тийм зүйл хэлсэн бол айна шүү дээ. Гэрээсээ алс хол байгаа чамайг айлгахгүй гэсэн дээ л.. . . харин насанд хүрсний чинь дараа бол. . .? Мэдэхгүй юм даа, зүгээр л олон жил нууж байснаа гэнэт манай ордноор дүүрэн аймшигт шулмууд байгаа гэж хэлэхээс санаа зовсон байх" гэсээр мөрөө хавчлаа.
Сэүн "Санаа зовсон гэнэ шүү. Хэлчихсэн бол дээр байсан юм" гэж хэлээд дахин зөрүү харав.
Лэе түүнийг тайвшруулах мэт мөрөн дээр нь гараа тавиад "Уучлаарай, ах нь буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Бас чиний өмнөөс харамсаж байна" гэж зөөлөн хэлэв.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️