==================
Сэүн Лиса хоёр цочирдсон байдалтай бие бие рүүгээ харан эргээд нөгөө зүйл рүү ширтэнэ.
Лиса "Э-Энэ яг юу болохыг мэдэх үү?" гэсээр гараа аажмаар дээш өргөхөд
Сэүн ч бас цочирдсон байдалтай "Би яаж мэдэх юм" гэж хэлээд гараа татаж авлаа.
Юу хийхээ мэдэхгүй хэсэг балмагдсаны дэрээ Сэүн "Угаасаа л хуурамч гэрлэлт шүү дээ, энэ бөгжийг авч хаях хэрэгтэй" гэсэн санал дэвшүүлэхэд Лиса хэдийгээр эргэлзэж байсан ч одоо болоод байгаа нөхцөл байдалд энэ нь дээр мэт санагдсан бололтой толгой дохив.
Ингээд Сэүн Лиса хоёр бараг л зэрэг шахуу бөгжөө сугалж авах гэж хичээлээ. Гэтэл хуруу луу нь орохдоо ядах юмгүй орсон бөгж яг л хуруутай нь хамт наачихсан мэт байрнаасаа огт хөдөлсөнгүй.
Үүгээр ч зогсохгүй тэднийг бөгжөө салгаж авах гэж оролдох тусам бөгжнөөс холбогдсон алтан утас улам богино болж ирэв. Тэд эхлээд анзаараагүй ч хоёр алхмын зайтай байгаа тэдний гар хоорондоо татагдах үед л ухаан орсон мэт утас руу харлаа.
Сэүн нүд орой дээрээ гарах шахан томроод "Э-Энэ? яагаад . . . .яагаад ийм богино болчих нь энэ вэ?" гэж үг нь эвлэж өгөхгүй сандран асуухад
Лиса "Бөгж! түүнээс болоод ингээд байна! дахиж битгий хүрээрэй. . .илүү богино болгохыг хүсэхгүй байна" хэмээн тайлбарлах анхааруулах хоёрыг хослуулан хэлэхэд хуруунаасаа татаж гаргах гэж ядаж байсан бөгжөө тэд зэрэг орхилоо.
Харанхуй өрөөг хангалттай гэрэлтүүлэх хэмжээний энэхүү алтан утас чухам юу болохыг мэдэхгүй ч хурим эсвэл бөгжтэй холбоотой гэдэг нь гарцаагүй байв. Тэд Волканаас гараад хэд хоносон шүү дээ. Энэ хугацаанд огт харагдаж үзэгдээгүй энэ утас яагаад гэнэт гараад ирсэн? бас яагаад урт байснаа богино болоод байгаа зэргийг гайхан бодохоос өөрийг хийж чадсангүй.
Утаснаас болсныг мэдэхгүй ч тэдний хэн хэнийх нь зүрх бачууран түргэн цохилох аж.
Сэүн "Энэ л байж л дээ! нөгөө өвгөн хариуцлага хүлээх ч билүү нэг зүйл асуугаад байсан даа" гэж хэлэхэд Лиса ч санасан бололтой толгой дохин батлав.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️