Лисатай хийсэн ширүүн ярианы дараа Сэүн хэсэгтээ л өрөөнөөсөө гарсангүй. Эргэлзээ, уур хилэн, айдас бүгд холилдох мэт түүний сэтгэл хөдлөл ойрын жилүүдэд мэдрээгүй таагүй хийгээд хоосон байдалтай болсон байв.
Эргэлзсэн байдалтай нэлээд удаан суусны дараа шийдсэн бололтой зоригтой гэх чинь өрөөнөөс гарлаа.
Энэ бол сэтгэл зүйн тулаан. Лисагын буруу байсныг заавал баталмаар санагдах түүний дотор байх уур хилэнгийн гал...
Бусдыг хайрлаж чадахгүй хүн гэж хэзээ байсан юм?
Зүгээр л хүн бүрийн хайр өөр замаар, өөр байдлаар илэрдэг!
....хэмээн сэтгэлээ хуурах гэсэн мэт магадгүй жаахан зориг орж итгэл найдвараа сэргээх гэсэндээ ч тэр үү, ийнхүү бодсоор өөртөө итгэлтэй гэх чинь алхана.
Түүний замд таарсан үйлчлэгчид бүгд толгой бөхийн мэндлэх аж. Хааны үг зөөгч нэртэй болохоос бодит байдал дээрээ хааны гэр бүлээс өөрцгүй байдаг түүнийг ордон даяараа мэднэ. Хүндэлж бас эмээнэ.
===========
Сэүн түүний байж болох хэд хэдэн газарт очиж үзсэн ч тэр байсангүй. Эцэст нь ордны үйлчлэгч нараас асуулаа.
"Мэри хаан байна?" гэж асуусаар явна.
Нэлээд олон хүнээс "мэдэхгүй" гэх хариултыг авсны эцэст нэгэн үйлчлэгч Мэри-г харсан талаараа түүнд дуулгалаа.
Ордны гал тогоонд ажиллаж байгаа гэв.
Сэүн ч яаравчлан гал тогоо руу гүйлээ. Ингэж явахдаа түүний зүрх энгийн үед байдгаасаа илүү хурдан бас түгшүүртэй цохилно.
Мэритэй хамтдаа өнгөрөөсөн сайхан дурсамжуудаа бодоод үзвэл яав ч Лисагийн хэлээд байгаа шиг тийм хүн байх учиргүй. Мэри ямар эрх бас ялдам бүсгүй гэж санана.
Сэүний өрөөнд үйлчилж эхэлсэн эхний өдрөөсөө л харцыг нь сэтгэлтэй нь хамт булаагаад авчихсан гэхэд хилсдэхгүй. Эмэгтэй хүнээс харж болох тийм л ялдам, энхрий төрхийг Сэүн түүнээс өдөр бүр олж хардаг байсан.
Тийм байхад хэнийг ч хайрлах сэтгэлгүй мангас гэж тодорхойлсон нь үнэхээр уур хүргэм байж боломгүй зүйл мэт санагдаж байлаа.
Сэтгэлийг нь хангалттай ихээр булаасан Мэрид зориулж Сэүн аль хэдийн бөгж авсан байсан. Мэдээж шууд гэрлэх санал тавих гээгүй л дээ. Зүгээр л түүнд өгөхөөр хадгалж байсан хайрын бяцхан бэлэг байсан юм. Нэгэнт бөгж түүнд байгаа, бас заавал нүүр тулах ээдрээт мөч ирсэн тул бэлэг болгон өгөх гэж байсан энэхүү бөгжөөрөө яг одоо түүнд гэрлэх санал тавих гэж байна.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️