==================
Түүний өөдөөс ширтэх ижил царай. . .
"Тийм ээ, би мөн. Саяхнаас ийм болчихсон. Нууц хайрцаг алга болсон гэж бодсон ч үнэндээ тэр хайрцаг миний дотор байгаа бололтой. Би салхийг захирч чадахгүй байгаа ч яг л чиний ярьдаг байсан шиг салхийг мэдэрч байна. Салхи надтай ярилцах шиг л болж байна" хэмээн хариуллаа.
Сэүний нүдэнд нулимс цийлгэнэн "Одоо тэгээд яах вэ? таны царай яах болж байна. Бүгд надаас л боллоо. Намайг уучлаарай ахаа. . . .би. . . .би таныг ингэнэ гэж огт мэдээгүй. Бүгд миний буруу" гэсээр уйлж эхэллээ.
Лэе түүнийг түшин босгоод "Зүгээр гэж хэлж чадахгүй ч чиний буруу биш шүү дээ. Чи ч бас үр дагаврыг нь мэдээгүй. Гэхдээ энэ царай үргэлж ийм байгаа юм биш. Хааяа эргээд зүгээр болчихдог. Хааяа л. . . . харин яг чам шиг царайтай болчхоод байгаа юм" гэсээр Сэүнтэй усны дусал мэт адилхан харагдах өөрийн нүүрэнд гараа хүргэснээ урт гэх чинь санаа алдлаа.
Сэүн нулимсаа шудран түүн рүү харсаар "Одоо яах вэ? хоёулаа хараалаа буцаах уу? таныг ийм байдалтай байлгаж чадахгүй ээ. Би эргээд хүчээ авсан ч хамаагүй. Хараалыг тайлцгаая" гэж хэлэхэд
Лэе дахин нэг санаа алдаад "Аав ээж хоёр хараал тайлах арга хайсаар л байгаа. Гэвч арга олдохгүй байгаа юм. Одоо ч яах талаар ярилцсаар байгаа байх" гэв.
Сэүн жаахан хүү тул аав ээжээс нь ихэд айсан бололтой нүд нь айдас дүүрэн бүлтгэнэсээр "Тэгээд танай аав ээж чинь юу гэж байна? надад маш их уурласан байхдаа. Манай аав байсан бол шууд л хүйтэн шоронд хорь гэж зарлиг буулгах байсан биз" гэснээ толгой сэгсрэн төв царай гаргаад. . .
"Үгүй ээ, ер нь хүйтэн шоронд суусан ч яах вэ дээ. Бүгд миний буруу юм чинь. Танай аав ээж надад ямар ч шийтгэл өгсөн би хүлээнэ. Бас та намайг загнаж уурласан ч болно. Бүр эсвэл зодмоор байна уу? манай ах аавын хажууд над руу чулуу шидэж байсан. Угаасаа намайг мангас болохоор аав ч тоодоггүй юм" гэж гэмшсэн байдалтай хэлнэ.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️