=======================
Түүний хэлсэн үгэнд цочирдсон гурав гайхсан байдалтай бие бие рүүгээ харна.
Сэүн "Та сая юу гэсэн бэ?" гэж бататгах мэт лавлан асуувал.
Өвгөн байдгаараа инээж байснаа гэнэт инээмсэглэл нь алга болон "Алдагдсан ханхүү эргээд ирсэн байх чинь. Хаан ширээгээ булаах гэж ирээ юу?" гэж асуулаа.
Дахиад л нэг цочрол. . .
Лиса "Та яаж. . . ?" гэхтэй зэрэгцэн эргэн тойрноо сонжсон байдалтай ширтэж байсан их номч "Чи Хайтон савдаг байна!" гэв.
Гэтэл өвгөн дахиад л тас тас инээсээр "Чи таачихлаа! яах аргагүй их номч гэсэндээ өөр байна шүү. Чиний энерги мэдрэх чадвар, далд мэлмийг чинь хараад л их номч гэж мэдсэн юмаа. Вилдвордод бүр уйдаж үхэх гээд байсан юм гэтэл ашгүй их номч алдагдсан ханхүү хоёр хамт яваа харагдлаа. Төрийн эргэлт хийх гэж байгаа биз дээ? шуналтай хааныг яаж буулгаж авах гэж байна даа?" хэмээн асуув.
Сэүн "Төрийн эргэлтээ?"
Өвгөн "Тийм ээ, залуу ханхүү нарыг хаан ширээний төлөөх том тулаанд орохыг харах ямар хөгжилтэй гээч. Ийм сонирхолтой амьдрал хараагүй удсан байна" гэснээ юм бодож байгаа мэт төрх гарган долоовор хуруугаа духан дээрээ тавин хэсэг сууснаа. ..
"Хамгийн сүүлд Волканы хаан Кайтай л уулзаж байсан юм байна. Төрийн бусармаг явдлаас болоод амь нас нь хүндхэн зугтаж явсан бяцхан жаал байсан сан. Хаан болох талаар ч төдийлөн бодоогүй байсан байх. Гэхдээ тэр жаалын сэтгэлийн галыг би асаасан юм шүү дээ" хэмээн галзуу мэт л хачин инээж байснаа аальгүй гэх чинь уруулаа дараад
"Үнэндээ Чонон сүлдний нөгөө хэсэг нь эмэгтэй хүүхдийн дотор байгаа гэдгийг би Кай-д хэлсэн юм шүү дээ. Гэтэл одоо хар л даа тэд гэрлэчихсэн эх газрыг захирч байна. Тэдгээр он жилүүд ч хөгжилтэй байж дээ" гэсээр зальтай нь аргагүй инээмсэглэнэ.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️