====================
Хааны ордон:
"Генерал эргэн ирлээ!" хэмээн гүйсээр орж ирсэн барлаг хааны өмнө толгой бөхийхөд хаан эзэн суудалдаа тогтохгүй баярлан дээш өндөлзсөөр "Түүнийг хурдхан оруул, генералаас бусад хүмүүс танхимыг орхи" хэмээн гараараа дохив.
Танхимд байсан сайд түшмэд, ордны албат бүгд гарлаа. Төд удалгүй хаалга нээгдэхэд генерал бараан ногоон даавуунд ороосон урт нарийхан зүйл тэвэрсээр сэтгэл хангалуун байдлыг илтгэх сүр жавхлантай хүйтэн инээмсэглэл тодруулан алхах ба хааныг чиглэн явсаар түүний сэнтийн өмнө ойрхон ирээд толгой бөхийн мэнд мэдэв.
Гэвч энэ бүхнээс илүүтэй түүний гарт байгаа зүйл хааныг байж ядуулж байгаа бололтой сэнтийдээ тогтохгүй өндөлзсөөр эцэст нь өөрөө генералын өмнө ирэн гарт байгаа зүйлийг авлаа.
Хаан итгэж ядсан байдалтай "Энэ үнэхээр мөн гэж үү?" хэмээн асуухад
Генерал бахтай гэх чинь инээмсэглээд "Тийм ээ мөн эрхэм дээдсээ. Даймосын таяг. . . . агуу их хүч" хэмээгээд ороосон даавууг суллахад, түүний дотроос насанд хүрсэн том хүнтэй чацуу шахуу урттай хэрээний толгой бүхий оройн хэсэгтэй урт хар таяг гарч ирлээ.
Таягийг тойрон амь тавин үхэж буй есөн зүйлийн ан амьтан, араатан жигүүртэн, хүмүүсийн сийлбэр байх агаад энгийн л нэг хуучны таяг шиг харагдах энэхүү таяг нь хааны гарт очих мөчид түүний дээр байгаа үхлийн сийлбэрүүд хөдлөх шиг болов.
Яг л тамыг гартаа атгасан мэт таяг дээрх сийлбэрүүдээс амь тавих аймшигт чимээ гарч эхэллээ.
Энэхүү сэтгэл сэрт хийлгэм муухай чимээ хаан эзнийг улам ихээр баясгаж байгаа бололтой "Ямар үзэсгэлэнтэй юм бэ. . . . яасан сайхан эд вэ. . . .түүний гоо үзэмжийг хар л даа.. . . хүч чадлын аязыг сонсож байна уу?. . . гайхалтай биш гэж үү?" гэх зэргээр галзуу солиотой мэт нүд нь байдгаараа томрон, ам нь чихэндээ хүрчих шахан муухай инээмсэглэх аж.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️