=================
Гэнэтийн бөгөөд шууд болчихсон зүйлийн дараа Сэүн Лиса хоёр чимээгүйхэн хоёр биеэ ширтэн хэвтэнэ. Тэдний харц зөөлөн, энхрийллээр дүүрэн боловч үг огт дуугарсангүй. Магадгүй одоо ч тэд ичингүйрсэн хэвээр байгаа байх. . .
Энгийн бус хэмжээтэй өрөөний цонхоор шөнийн саран гоёмсог гэх чинь гялалзах агаад одод хүртэл тэнгэрийг чимэх мэт онцгой сайхнаар гэрэлтэх нь гэрэлгүй өрөөнд тансаг хийгээд үзэмжтэй байдлыг бий болгоно.
Сэүн "Үзэсгэлэнтэй байна" гэж зөөлөн хэлэхэд түүнийг магтаж байгааг Лиса юу юунаас илүү мэдэж бас сэтгэл нь хөдөлж байсан ч ичингүйрсэндээ эргэж харан хэвтээд цонхоор тусах сарны гэрэл, тэнгэрт гялалзах оддыг ширтэнгээ...
"Тийм ээ, үнэхээр үзэсгэлэнтэй байна" гэж хэлэхэд
Түүний араас гараа гулсуулан аажуухан тэвэрсэн Сэүн "Үгүй дээ одод биш, чи илүү үзэсгэлэнтэй байна" гэж хэлээд үсэн дээр нь зөөлөн үнсэв.
Энэ мэдрэмж, энэ үгс таатай байсан тул Лисагийн нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодрон хэвтэх бөгөөд тааламжтай байгаагаа илэрхийлэх мэт түүнийг тэвэрсэн Сэүний гарыг зөөлөн энхрийлэн атгах нь тэр.
Энэ үйлдэлд урам авсан Сэүн инээмсэглэлээ илүү тодруулан өөртөө итгэлтэй болон Лисаг улам чанга тэвэрлээ.
Тэд дахин үг солилцоогүй боловч хэн хэн нь аз жаргалтай байгааг илтгэх тааламжтай инээмсэглэлтэйгээ хамт хэвтсээр зүүдний ертөнцөд зочиллоо.
=============
"Өглөөний мэнд хайрын шувуухайнууд минь" гэх өвгөний дуугаар багагүй цочиж сэрсэн хос хоёр түүнээс санаа зовсон байдалтай хөнжлөөрөө цээжээ дарна.
Сэүн бас л хөмсөг зангидан "Бусдын өрөөнд орж ирэхдээ хаалга тогшиж зөвшөөрөл авах хэрэгтэйг та сурах ёстой бололтой" гэхэд
Өвгөн нөлөө л зальжин инээмсэглэлээ тодруулсаар "Та хоёрт сайхан мэдээ дуулгах гээд л яараад ороод ирлээ" гэв.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️