"Чи анхнаасаа л онцгой нэгэн байсан"
Чихэнд минь эцэг гэх араатны хоолой цуурайтсаар аньж амжаагүй ээжийн минь амьгүй нүд намайг цоо ширтэх аж.
"Хэрвээ чи надад тусалбал би дэлхийг эзлэх болно"
Хүүхдийн үлгэр шиг л зүйлс чихэн дээр минь шивнэсээр байх нь үнэхээрийн төвөгтэй. Бас энэ цус... хэзээ урсахаа болих юм бол?
"Ханыл? Ханыл?!"
Зүүднээсээ сэрж чадалгүй тарчилсаар хэр удсаныг мэдэхгүй юм. Ямартай ч Мисоны нэрийг минь дуудах хоолой сонсогдсоор би дахиад л энэ бүгдийг зүүд байсанд талархав.
"Ахиад л нөгөө зүүд үү?"
Хэзээнээс ч юм хажууд минь хүлээж байсан аятай суух Мисон асуусаар би чимээгүй л толгой дохин дээш өндийн суулаа.
"Тэгээд, өөрчлөгдсөн зүйл байна уу?"
"Үгүй ээ. Яг л нөгөө хэсэг дээрээ ирээд сэрчихлээ"
Санаа алдсаар хэлэхэд минь Мисон байдаг шигээ л чийгтэй алчуураар хөлсийг минь арчин "Энэ их удаж байгаа биз дээ?"
"Мм"
"Магадгүй чи эмчид үзүүлэх хэрэгтэй байх"
Авиа төдийхний минь хариуд тэр дахиад л санаа зовнил дүүрэн хэлсээр би хариу хэлэлгүй хөнжлөө нөмрөн буцаж унтахыг хичээв.
Эмнэлэгт үзүүлнэ гэдэг миний хувьд үнэхээр байж боломгүй зүйл. Очоод сүүлийн жил гаруй хугацааны турш цус, аллагатай зүүд давтан зүүдэлж буйгаа хэлнэ гэдэг амиа хорлохтой л адил. Энэ тийм биш байж болох ч надад яг л ингэж мэдрэгддэг. Үүний оронд зүгээр л зүүдтэйгээ эвлэрсэн нь хавь илүү амар биз.
Гэхдээ зүүд гэснээс... гэнэт л хоёр хоногийн өмнө болсон өнөөх хачирхалтай явдал толгойд минь буув. Хэрвээ би буруу санаагүй бол Машихо яах аргагүй зүүдтэй холбоотой зүйл хэлж байсан. Тэгэхээр энэ зүүд хүртэл тэдний хийж байгаа зүйл гэсэн үг үү?
--
"Ашгүй ингэж нэг юм!"
Өөр рүү нь дөхөж явааг харсан Едам ийн хэлсээр би бусдын үгийг үл тоон тэдний өөдөөс харж суув. Хэд хоног зайгаа барих гэж тэгж их зовсон атлаа одоо өөрөө дэргэд нь ирж л байдаг дүүрч дээ.
"Чамайг хэзээ ч ирэхгүй нь гэж бодож байлаа шүү! Тийм ээ?"
Едам хажуудаа байх Машихог нударсаар байж суух газраа олж ядах шиг л болж байлаа. Түүний энэ үйлдэл бусдын анхаарлыг тийм ч их татаагүй ч ойролцоо байх ширээнд хооллох зарим оюутнууд, ялангуяа охидууд над руу муухай харц шидэж байсан юм.
YOU ARE READING
HEADMOON I |Completed|
Fantasy"Өмнөх зургаадугаар сар болон өөрийн өмнөөс дамжуулъя. Сарнай байсанд минь уучлаарай" 2024.06.09 - 2024.07.31