3 | 2

12 2 0
                                    

"Тэд аюул ойртсон нөхцөлд цэцэгсийнх нь төлөөлөл сэтгэл зүй, зан аашинд нь нөлөөлөөд байдаг юм"

"Илгээгч нарт итгэ"

"Түүнийг заавал ал! Чөтгөрийн үндэслэгчийн хүчийг хүчээ ашиглан устга"

"Тэд бүгд нэгдэх ёстой"

"Чамд ганц л боломж байгаа..."

Жонү "Ханыл, зүгээр үү?" түүний гарт минь хүрэх мэдрэгдэж би хэн нь үл мэдэгдэх эмэгтэй... магадгүй охины хоолойноос салах нь тэр.

Жонү над руу санаа зовсон аятай ширтсээр урд минь хачиртай талх тавих бол Жонхван цүнх рүү минь юу ч юм хийж байгаа харагдана.

Жонү "Хар дараа юу?"

"Үгүй ээ, зүгээр л чөтгөрийн үндэслэгч энэ тэр гээд л... тиймэрхүү зүйл"

Хайхрамжгүй хэлж орхисонд сүү ууж байсан Жонхван хахаж, цацсаар том нүдэлнэ. Жонү ч багахан гайхсан бололтой нааш жигтэй ширтэж байсан юм.

"Я-Яасан?"

Жонхван "Өмнөх толгойлогчийн дурсамж чамд нөлөөлж байгаа бололтой"

Аль хэдийн орой болж номын санд биднээс өөр хүн үлдээгүй тул тэр орилох шахам л ярих аж. Гэхдээ толгой өвдөж байх чинь.

"Өмнөх толгойлогч? Дурсамж?"

Жонхван "Нээрээ чи мэдэхгүй байх л даа. Илгээгч нар бүгд л өмнөх хэрэглэгчийнхээ дурсамжийг хардаг. Чи хэдий илгээгч биш ч өмнөх толгойлогчийн дурсамж чамд мэдрэгдэж байгаа юм шиг байна"

"Гэхдээ сарнайн дурсамж ч байж болно"

Хажуугаас Жонү үг нэмсээр Жонхван ч түүнтэй санал нийлж буй бололтой толгой дохив.

Бүр л ойлгохоо больчихлоо. Едам өмнөх толгойлогч, сарнайн хүч мөргөлдөж байгаа талаар утгагүй зүйл хэлснийг санаж байгаа ч үүнтэй холбоход ухаан хүрэхгүй нь.

"Тэгэхээр та нарын хэлээд байгаа өмнөх толгойлогч, сарнай хоёрын хүч хоёулаа миний дотор байгаа гэх гээд байна уу?"

Жонхван "Мэдээж шдээ! Чи хүчээ ашиглаж шилжсэн тэр үеэс л чөтгөрийн үндэслэгч сарнайн хүч чамд шилжсэн гэдгийг мэдчихсэн. Тэгээд л тэр биднийг эргэж нэгдэхээс өмнө чамайг хороохоор чөтгөрүүдээ явуулаад байгаа хэрэг"

Тийм байх нь. Тэр үед анзаараагүй ч Дуёон ч бас энэ талаар хэлж байсан. Миний дотор сарнай байгаа болохоор хүчийг ашиглах үед миний ой санамжид нөлөөлөхгүй байгаа талаар хальт дурдаад өнгөрсөн шүү дээ.

HEADMOON I |Completed|Where stories live. Discover now