Дахиад бараг тав гаруй минут ингэж зогссоор эцэст нь энэ бүгд дууссан бололтой гараас гэрэл цацрахаа больж, сарнайн анхилам үнэр эргэн тойронд тархахтай зэрэгцэн хамаг бие сульдаад эхлэв.
Биеэ ч даахаа больж хөл дээрээ тогтож ядах мөчид Харуто үүнийг мэдсэн юм шиг л хажуугаас минь түшиж аван сандал дээр суулгалаа.
"Болчих шиг боллоо"
Газар сууж байсан Жэхёг их л баяртайгаар үсрэх нь холгүй босож ирэн ийн хэлсээр Харуто ч түүн рүү санаа амарсан харц илгээнэ.
Жэхёг "Би хүчээ ашиглаж үзэх хэрэгтэй байх. Тийм үү?"
Харуто "Мэдээж, явцгаая" гэсээр гарах гэсэнд нь Жэхёг түүнийг зогсоолоо.
Тэгээд над руу дараа нь Харуто руу харсаар "Чи амрах ёстойгоо мэдэж байгаа, Харуто. Ханылд ч бас амралт хэрэгтэй. Хэрвээ энэ хэвээрээ байвал өнөө шөнө болох зүйлийг давж гарч чадахгүй" хэмээв.
Харин Харуто түүний ойлгомжгүй яриаг эрс эсэргүүцэн толгой сэгсэрч "Надад амралт мэт нь хэрэггүй. Зүгээр Ханылыг ч бас дагуулаад явцгаая. Чөтгөрүүд одоо ч чиний араас хөөж байгаа шдээ" гэсэнд Жэхёг ч бас эсэргүүцэн толгой сэгсрэх аж.
Жэхёг надаас зугтахыг их хүсэж байгаа аятай байн, байн над руу харах ч нүд рүү минь огт эгцэлсэнгүй.
Надаас холдож хариуцлагаас мултрахыг тэгж их хүсээ юу аль эсвэл хүчээ тэгж их ашиглаж үзэхийг хүсээд байгаа юм уу? Хэлж мэдэхээргүй тийм л хачин хувирлыг би түүнээс олж харсан юм.
Яагаад гэнэт найзууддаа жийгдсэн мэт мэдрэмж төрөөд байгаа юм бол оо?
Жэхёг "Хэрэггүй ээ, би хүчээ авчихсан болохоор зүгээр. Надад хүчиндээ дасах хугацаа хэрэгтэй байна шүү дээ. Бас чи Ханылыг харах хэрэгтэй. Би эндээс холдохгүй ээ, амлаж байна"
Тэр гуйх мэт өгүүлсээр сульдан суух над руу сүүлийн удаа гэх шиг эгцэлж Харутогоос дахин хариу хүлээсэнгүй гүйх нь холгүй номын санг орхилоо.
Харин дараагийн хоромд би надад итгэхгүй гэдгээ шууд л хэлж орхисон боловсон мэт залуутай үлдсэндээ итгэж ч чадсангүй. Тэр надад дургүй шүү дээ. Бас үүнийгээ өөдөөс минь харж байгаад хэнэггүйхэн хэлж чадна.
Гэхдээ жоохон гомдмоор ч гэлээ гол нь тэр бараг байж болох бүх үнэн зүйлсийг хэлчихсэнд байгаа юм.
Хэсэг чимээгүй байдал үргэлжлэв. Харуто хаалганы зүг ширтэж уртаар санаа алдсаны эцэст арай гэж нэг юм миний зүг харцаа тогтоон хэсэг зогслоо.
ESTÁS LEYENDO
HEADMOON I |Completed|
Fantasía"Өмнөх зургаадугаар сар болон өөрийн өмнөөс дамжуулъя. Сарнай байсанд минь уучлаарай" 2024.06.09 - 2024.07.31