0 | 0

59 8 0
                                    

Бүлээн цус, улангассан нүд, хүн алах хүсэл, өмхий үнэр. Энгийн нэг амьдралын минь сүүлчийн дурсамж энэ л байх аж.

Бүх зүйл эндээс л эхэлсэн.

Хэрвээ энд ийм зүйл болоогүй байсан бол би одоо тамын тогоо дотор тайвнаар тарчилж байх байсан биз.

Хорин жилийн турш туулсан зовлонт амьдрал. Гэхдээ энгийн... арчаагүй эцэг, хариуцлагатай ээж, дотно дүү, орлого муутай гэр бүл. Тийм ээ, хэдий хэцүү ч амьдрал минь бусдын л адил энгийн байсан юм.

Гэхдээ би эндүүрч.

"Би ээжид чинь хайртай байсан. Дүүд чинь ч бас..."

Эцэг гэх нэгэн хорсол дүүрэн нүдээр нааш ширтэж ээжийн минь зүрхийг сугалсан хурц хумстай гараараа цээжээ дарах аж.

"Цохилж байна. Түүний минь зүрх..."

Дараагийн хоромд тэр уйлж эхлэв. Одоо ч сулхан цохилох эхийн минь зүрхийг атгасан чигтээ хайрт нэгнээ алдсан гэх харуусалд идэгдэн байв.

Ямар гээч үзэгдэл вэ? Тэр ээжийг минь алсан. Харин одоо араас нь гашуудаж байна. Ингээд л болоо хэрэг үү? Хайртай нэгнийхээ амийг тасалсан ч хойноос нь харуусан нулимс унагах эрх түүнд бий гэж үү?

"Миний өхөөрдөм үр" тэрээр дүүгийн минь аль хэдийн хөрсөн биеийг тэвэрсээр үнсэж, үсийг нь илэх аж.

Тэр дөнгөж наймтай байсан шүү дээ. Эцгийнхээ гарт тарчлах эхээ хамгаалах гэсэндээ сандран гүйж амиа алдсан байхад би... юу ч хийж чадсангүй.

Нэг байрандаа зогссоор л. Гар минь салганаж, уруул чичирнэ. Нулимс ч урссангүй. Амьсгал авахаа ч мартаж орхиж.

Айж байна. Үнэхээр их.

Гэсэн ч би зүгээр зогсоод байж болохгүй. Яагаад? Мэдэхгүй.

Нэг л мэдэхэд би гартаа хурц иртэй хутга атгасан чигтээ эцгийнхээ зүг тасралтгүй ширтэж байсан юм.

Би түүнээс ээж, дүү хоёрынхоо өшөөг авна гэж итгэсэн. Түүний амийг тасалж дөнгөнө гэж бодсон.

Гэхдээ... би түүний зүгт хутгаа чиглүүлж ч амжилгүй өөрийнхөө хүзүүг гүн гэгч нь зүсэж орхив.

Айсан учраас. Би ч бас эхийнхээ адил түүний гарт аймшигтайгаар амиа алдахаас айсан юм. Амьдаараа зүрхээ сугалуулж чадахгүй учраас.

Эцэстээ гэхэд би өшөө хорсолдоо идэгдэх зоригтон бус өөрийн амиа хорлох хулчгар нэгэн байх аж. Гэсэн ч би одоо ч амьд байна.

Шийтгэл минь иржээ.

"Чи анхнаасаа л онцгой нэгэн байсан"


__
Тус бичвэрийг Demon Slayer, Tokyo Ghoul, Tokyo Revengers, Jujutsu Kaisen, Attack On Titan гэх зэрэг олон anime-уудаас тус бүр багахан санаа авч бичсэн болно.

HEADMOON I |Completed|Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin