7 | 1

5 1 0
                                    

Бидний дунд дахиж яриа өрнөсөнгүй. Хэн, хэн нь бодолд дарагдан хий дэмий хоосон газар руу гөлөрч суусаар нэлээд хугацааг өнгөрөөсөн байв.

Магадгүй миний амьдралдаа өнгөрөөсөн хамгийн тайван хэдэн минут энэ байсан байх. Харин Харутогийн хувьд мэдэхгүй юм. Тэр яаж яваад илгээгч болчихсон, өмнөх амьдрал нь ямархуу байсан талаар, илгээгч байх хугацаа нь дууссаны дараа юу хийхээр төлөвлөж байгаа гээд л олон арван асуулт толгой дотроо аль хэдийн боловсруулчихсан ч нэгийг нь ч болтугай асууж дөнгөхгүй нь. Угаас асууж чадахгүй байсаар байгаад л хагацах байх.

Дахин хэдэн хормын дараа дээврийн хаалга онгойх чимээгээр эргэж харвал хувцас нь хаа нэг газраа цусны толбо болсон Жэхёг бидэн рүү их л хачин ширтсээр зогсож байлаа.

Жэхёг "Тэд ирчихлээ"

Тэр ийн хэлсээр Харутог хурдхан шиг л хажуугаас минь холдуулан дэргэдээ зогсоох нь тэр. Үүнтэй зэрэгцэн дээврийн хаалга дахиж онгойн хэд хоногийн турш уулзаж тэгэх бүртээ хагацаж ядаад байсан илгээгч нар гарч ирэв.

Тэднийг бүгдийг нь нэг дор харсандаа өөрийн эрхгүй сэтгэл минь хөдлөх аж. Одоо л "Дараа уулзъя" хэмээгээд байсан шалтгааныг нь ойлгож ядахдаа тэднийг хараад баярлах сэдэлтэй минь хамт өнөөх гуниг гэгч нь ч сэтгэлд бүгээд эхлэв. Тэгэхээр өнөөдөр тэдний яриад байсан тэр өдөр нь юм шиг байна. Бусдаар бол тэдэнд хариуцсан сургуулиудаа хаян байж цуглах шалтгаан байхгүй тул өнөөдөр энэ бүхний төгсгөл ирнэ гэдгийг би зөнгөөрөө мэдсэн юм.

Хамгийн түрүүнд гарч ирсэн Жүнгюү нааш инээмсэглэн гүйж байсан ч хормын төдийд харц нь айдсаар солигдов. Жаргалтайгаар мишээж байсан нүд нь байдгаараа томорсоор би яг юу болоод байгааг ойлгосонгүй.

"Ханыл!"

Жэхёгийн нэрийг минь дуудан орилох сонсогдож түүн рүү харахад хажууд нь байсан Харуто ч нааш гүйж байлаа.

Дараагийн хоромд бараг л өмнө минь ирж байсан Жүнгюү намайг хойш түлхэж зүүн гарын минь тохой хэсэгт ямар нэгэн хүйтэн, хурц зүйл хүрээд өнгөрөв. Удалгүй гарт бүлээн зүйл мэдрэгдэж, өмссөн саарал цамц минь улаанаар будагдаж эхлэхэд л би юу болоод буйг ойлгосон юм.

Газраас арайхийн өндийж ард минь болоод буй зүйлсийг харсан тэр мөчид би бараг л үхэлтэйгээ эвлэрэх шахав. Хэн нь үл мэдэгдэх чөтгөр над руу хурц хумстай гараа далайх үед аз болж Харуто түүнийг зогсоолоо. Тэр хаанаас ч юм гаргаж ирсэн сэлмээр эргэлзэх зүйлгүй чөтгөрийн толгойг тасалсанд өнөөх чөтгөрийн бүхий л биеэс хоромхон зуур ягаан өнгийн гэрэл цацарсаар агаарт замхрах нь тэр.

HEADMOON I |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora