8 | Төгсгөл

13 3 0
                                    

"Зовоолгүй амийг чинь таслах болохоор, Ханыл... нааш ирээч"

Үндэслэгч өөдөөс минь гараа дэлгэсэн чигтээ эелдэг инээмсэглэхийг их л хичээж байгаа харагдана. Харин би түүний үгсээс аль хэдийн айгаад эхэлчихсэн байв. Юу юугүй л түүний гарт амиа алдчих юм шиг санагдаад байсан болохоор тэр.

Яг л үргэлж зүүдэлдэг байсан зүүд шигээ. Зүрхээ амьдаараа суга татуулах мэт бодогдоод басхүү зүүдэнд минь үзэгддэг тэр харгис нэгэн чөтгөр байсан гэдгийг сая л нэг ухаарав. Хэдий царайг нь санахгүй байгаа ч түүнд одоо өөдөөс минь жигтэй харан зогсох нэгэнтэй адил хурц хумс байсан шүү дээ.

"Хэрвээ чи над дээр өөрөө ирвэл өмнөх толгойлогч шигээ илгээгч нарынхаа амийг золих шаардлагагүй болно"

Хоолой нь чихэн дээр минь ирээд шивнэчихсэн юм шиг дуулдаж тэр өмнө нь огт бодож байгаагүй асуудлыг надад сануулах аж. Гэхдээ нээрээ л тийм юм байна. Би зүгээр л буугаад өгчихвөл илгээгч нарыг эрсдэлд оруулахгүй. Өмнөх хугацаанд ч гэсэн над руу чөтгөр дайрах бүрт зүгээр л үхэлтэйгээ эвлэрчихсэн байсан бол...

Тэгэхээр энэ хүртэл хичээсэн зүтгэл минь ямар ч утга учиргүй зүйл болж хувирч байх шив. Надад дахиж түүний үгийг тунгаах хүсэл байсангүй Жэхёгоос гараа салгасанд тэр хурдхан эргэж харсаар над руу хоосон харцаар цоо ширтэж эхлэв. Гэсэн ч ам нээгээгүйд нь багахан урам хугарах шиг.

Түүнээс харцаа салгахтай зэрэгцэн үндэслэгч үйлдлийг минь зөвтгөх мэт инээсээр "Зөв шийдвэр гаргаж байгаад чинь талархъя. Эцэст нь чи өөрийн амийг ямар ч үнэ цэнгүй гэдгийг ухаарлаа" гэсэнд би итгэлгүйхэн урагш нэг алхлаа.

Би ийм л өчүүхэн нэгэн байж. Үргэлж тэднээр хамгаалуулж ирсэн атлаа айдсаа давж чадсангүй. Тэгсэн мөртлөө тэдний амийг аврахыг хичээгээд л... илгээгч нарын оршихуйг огт хүндэлсэнгүй.

Дахин нэг алхам урагшлах гэсэнд Жэхёг гараас минь чангаар зуурч урд байсан Харуто ч намайг хамгаалах мэт дахин урд минь ирж зогсов. Итгэлгүйхэн эргэж харвал Жэхёг зөөлөн толгой сэгсэрч би энэхэн агшинд эргэлзээ гэгч зүйлийг бүрэн утгаар нь мэдэрсэн юм.

"Биднийг тийм амар бууж-"

Харутог ам нээхтэй зэрэгцэн буцан үндэслэгчийн зүг харвал тэр гараа дохих төдий үйлдэл хийсээр Харуто үгээ гүйцээж чадсангүй. Нүүр рүү минь ямар нэгэн зүйл цацрах шиг болж удалгүй саарал өнгийн шалан дээр хүрэн улаан өнгө ялгарч эхэллээ.

HEADMOON I |Completed|Where stories live. Discover now