|Понхангийн шинжлэх ухаан, технологийн их сургууль|
"Энэ цагийн дараа шууд хоолны танхимд уулзъя"
Мисон гараа даллан хэлсээр дараагийн хичээл рүүгээ яарах бол би цонхтой цагаа ашиглан номын санг зүглэлээ.
Дөнгөж хоёрдугаар цаг болохоор цөөхөн хэдэн оюутан байх нь талархууштай ч нэг талаар гунигтай ч юм шиг.
Би үргэлж авдаг ч уншиж шальдаггүй өнөөх шидийн арал болон хар шидтэнүүдийн талаарх номыг урьдын адил авсаар хамгийн сүүлд уншсан хэсгээ санахыг хичээв.
Төрөлхийн дайчин болох чадварлаг хөвгүүд нас бие гүйцэх үедээ өөрийн нээсэн чадвараа ашиглан даалгаварт явж буй тухай энэхүү номд өгүүлдэг. Энэ хэдий тийм ч сонирхолтой биш ч үүн дээр гардаг өмнө нь огт сонсож байгаагүй хэр нь дотно санагдах нэрс надад үүнийг дахин, дахин унших сэдлийг өгсөөр байдаг юм.
"Цор ганц... би үүнийг ном болохоор хэмжээний сайн бүтээл гэж бодохгүй байна"
Зэрэгцээ ширээнд сууж байсан Едам гэнэт л ийн хэлсэнд түүний зүг харвал тэр ч бас нааш ширтэж байлаа.
Сая надад хандаж хэлсэн юм байх даа? Бан Едам надтай юм ярьсан гэж үү? Байж боломгүй юм.
"Чи цагаа дэмий зүйлд үрж байна"
Түүнийг надтай юм ярих болсон шалтгааныг тааж ядсаар суух зуур тэр дахин ам нээсээр нэг л мэдэхэд өөдөөс минь хараад суучихсан байх нь тэр.
Хэдийдээ ирээд суучихсан гэдгийг нь мэдэхгүй ч өмнөх ойлгомжгүй үгийг нь лавшруулан "Юу гэсэн бэ?" гэсэнд тэр гарт минь байх ном руу заасаар "Чамайг наад номоо уншихаа болих хэрэгтэй л гэх гэсэн юм" хэмээв.
"Яагаад?"
Едам "Удахгүй явах байж наад номдоо сэтгэл хорогдвол хэцүү биз дээ?"
"Хаашаа явна гэж?"
Тэр яг юуны талаар яриад байгааг мэдэхгүй ч сониуч зан минь намайг чимээгүй байлгасангүй.
Едам "Эхлээд нүдээр харах хэрэгтэй. Түүний дараа надаас хүссэн бүхнээ асуугаарай"
"Ю-Юу?"
Түүнд яг юу тохиолдсон болоод ингэж ойлгомжгүй аашлаад буйг нь мэдэхгүй ч хэдхэн хормын дотор тэр саяны шийдэмгий харцтай нэгэн бус өнөөх хэн бүхний дуртай, эелдэг төрхтэй Едам болж хувирч буй мэт надад санагдсан юм.
YOU ARE READING
HEADMOON I |Completed|
Fantasy"Өмнөх зургаадугаар сар болон өөрийн өмнөөс дамжуулъя. Сарнай байсанд минь уучлаарай" 2024.06.09 - 2024.07.31