2 | 1

24 4 0
                                    

|Ёнсэй их сургууль|

"Хөөе, Ханыл! Чи одоо бүр хичээлээ тасалдаг болоо юу?"

Мисоны чанга хоолой хэнгэрэг хагалах шахам дуулдаж би тэсэлгүй чихээ тагласаар нүдээ нээв. Тэр үргэлж л зүүднээс минь салгаж байх юм.

"Номын санд байж битгий орилоод бай"

Мисон "Өөр хүн байхгүй болоод л орилж байна"

"Угаасаа хичээлийн цагаар хүнгүй..."

Ингэхэд тэд хаана байна? Хамгийн сүүлд ийшээ орж ирснээ мэдэж байгаа ч дараа нь юу болсныг санахгүй нь. Ямартай ч бүх зүйл харанхуй байсан.

Гэхдээ ингээд харсан номын сан нэг л өөр байх шиг. Ширээ нь ч бор биш шаргал өнгөтэй болчхож. Цонхоор харахад байдаг хөл бөмбөгийн талбайн оронд машины зогсоол байх аж. Тавцан дээрх цэцгүүд ч байхгүй.

Яаж ч харсан эндэх сургууль маань биш байна. Тэгэхээр намайг авчрах гээд байсан газар нь энэ юм байх даа?

"Одоо ямар хичээл орох билээ?"

Мисон "Түүх"

"Дараа нь?"

Мисон "Философи"

Хичээлийн хуваарь өмнөхтэй адилхан. Тэгэхээр... зүгээр л байгаа газар минь өөрчлөгдсөн гэсэн үг үү?

Ямартай ч энд ингээд суугаад байж болохгүй. Ядаж Машихо, Едам хоёрыг олох хэрэгтэй байх.

Мисон "Юу вэ, Ханыл? Өмнө нь асуудаггүй байсан хүн гэнэт хичээлийн хуваарь асуугаад л. Бие чинь зүгээр үү?"

"Тийм ээ, үнэхээр зүгээр. Ингэхэд чи Едамыг хараагүй биз?"

Түүний асуултад түргэхэн хариулсаар өөрт нь асуулт тавьсанд Мисон нааш яг л галзуу хүн харсан мэт ширтээд эхлэв. Буруу зүйл асуучихсан юм байх даа?

Мисон "Хэнийг хэлээд байгаа юм?"

"Едам л байхгүй юу даа. Бан Едам" түүнийг нударсаар хэлсэнд Мисон нааш жигтэй инээмсэглээд "Өмнө нь сонсож байгаагүй нэр байна. Чи шинэ танилтай болсон юм уу?" гэв.

Энд нэг л юм буруу байх шиг.

Энэ сургуулийн оюутан сургуулийнхаа алдартай хөвгүүнийг танихгүй байна гэдэг байж боломгүй хэрэг. Тэр тусмаа Ким Мисон танихгүй царайлна гэдэг түүний өөрийнх нь хувьд ч болчимгүй үйлдэл. Гэтэл одоогийн тэр ийн хариулж байна гэдэг хачин л юм.

Түүнд хүртэл итгэх ёстой эсэхдээ эргэлзэж ядахдаа би зөөлөн толгой дохин "Бараг л тийм" гээд дээш өндийв.

HEADMOON I |Completed|Where stories live. Discover now