|Сөүлийн үндэсний их сургууль|
"Ханыл"
Харанхуй дундаас хэн нэгэн хөвгүүний өмнө нь зүүдэндээ сонсож байсантай төстэй хоолой нэрийг минь дуудсаар би өөрийн мэдэлгүй хоолой гарсан зүг рүү алхаж байлаа.
"Ханыл, удахгүй энэ бүгд дуусна. Би чамайг хамгаалах болохоор..."
Ойртох тусам хоолой улам цаашилсаар ер дөхөж очиж байгаа мэт санагдсангүй. Гэхдээ хааяа хоолой гарч буй зүгээс улаан гэрэл хальт үзэгдсээр намайг улам л өөртөө татах шиг.
"Би чамайг хармаар байна. Хурдан, хурдан. Уулзахыг хүсэж-"
Хоолойн эзэн сандарсан аятай намайг яаруулсаар харанхуйд айж ядан гүйж байсан би юунд ч юм бүдчин газарт унав.
Үүнтэй зэрэгцэн би өнөөх харанхуйгаас гарсан байх бөгөөд газраас босхоосоо урьтан эргэн тойрноо хальт шалгалаа. Дараагийн хоромд сургууль хооронд аль хэдийн шилжчихсэн байснаа анзааран хурдхан шиг дээш босвол номын санд сууж байсан бүхий л оюутнууд миний зүг гайхан ширтэж байв.
Бурхан минь гэж! Би чинь номын сангийн босгонд тээглээд уначихсан юм байна шүү дээ.
Ичсэндээ улайх нүүрээ тас дарсаар хажуу тийш эргэн оюутнуудын нүднээс нуугдаж хана налан зогслоо. Хачин л юм би өмнөх сургуулиас их л эрт шилжсэн юм сан. Гэтэл энчээ үд дунд болж байдаг.
Яагаад ийм удаан шилжсэнээ гайхаж ядан байхад эргэн тойрныг минь анхилуун хийгээд хурц үнэр бүрхэх нь тэр.
"Ханыл?"
Нүүрээ дарахаа болин хоолой гарсан зүг харвал нүүрэн дээрээ шархны лент нааж зүүн гараа боосон хөвгүүн намайг гайхан ширтэх бол түүний ард арай өндөр цагаан үстэй нэгэн зогсоно.
Ёошигийн ярианаас сонссоноор шархтай нь Жэхёг юм бол анхилуун үнэртэй цагаан үст Харуто байх ёстой. Гэхдээ тэд ч үнэхээр уулга алдам төрхтэй юм гээч.
"Тэр мөн байна. Үнэр нь их хурц юм"
Харуто намайг хөндий нүдээр хэсэг ширтсэний эцэст ийн хэлж харин өмнө минь зогсох Жэхёг инээмсэглэн гараа сунгав.
Жэхёг "Уулзсандаа таатай байна, Ким Ханыл. Нуулгүй хэлэхэд чамайг үнэхээр удаан хүлээлээ"
Тэр их л догдолсон байртай ийн хэлж би түүний гараас хурдхан атгасаар тавьхад Харуто буулгаж амжаагүй гараас минь мөн адил атгалаа.
ESTÁS LEYENDO
HEADMOON I |Completed|
Fantasía"Өмнөх зургаадугаар сар болон өөрийн өмнөөс дамжуулъя. Сарнай байсанд минь уучлаарай" 2024.06.09 - 2024.07.31