"Тэр нэгэнт шийдвэрээ гаргалаа. Толгойлогчийн шийдвэрийг үл хүндэтгэсэн хэн ч байсан түүний увайгүй байдлыг дайсагнаж байна гэж ойлгох болно!"
Жэхёгийн Жихүний зүг ширүүн харсан чигтээ эрс шийдэмгий хэлсэн үгс одоо ч чихэнд минь цуурайтна. Түүний хоолой үнэхээр сэтгэл татам байсныг дурдхаас гадна дээврээс энэ хүртэл тасралтгүй гараас минь атгасан гэдгийг бодох төдийд л хацар халуун оргих аж.
Эдгээр сэтгэл гижигдэм мэдрэмжүүдийг саяхан л нандигнаж байсан атал одоо би сарнайд хүчийг нь өгөхөөс илүүтэй хүнд даалгавар биелүүлэх ёстойгоо ойлгож ядсаар зогсож байна.
Өмнө нь шилждэг байсан шигээ энэ удаад тэднийг ч бас авч явах хэрэгтэй болох нь тэр. Хёнсогийн ярианаас ойлгосноор бол би эхлээд илгээгч нарыг чөтгөрийн үндэслэгч дээр аваачих ёстой. Дараа нь тэдний ярьж байснаар өмнөх толгойлогчоос авсан хүчээ ашиглан үндэслэгчийн хүчийг бүр мөсөн биш юмаа гэхэд хэдэн хором ч болтугай устгах хэрэгтэй гэсэн. Хёнсог хошуугаа унжуулчхаад хэтэрхий хурдан яриад байсан болохоор ойлгож дөнгөсөн хэдхэн зүйл минь ердөө л энэ.
Гэхдээ яг яаж гэдгээ огтхон ч ойлгосонгүй. Үнэхээр л би энэ хүчийг яаж ашиглаад буйгаа одоо ч мэдэхгүй байгаа шүү дээ. Өөрөөс гадна арван хоёр хүн авч явна гэдэг миний хувьд огтоос боломжгүй зүйл.
Асахи "Ханыл, болж байна уу? Бид сар гарахаас өмнө тэнд очих ёстой"
"Дахиад жаахан л... би бэлдэх хэрэгтэй байна"
Номын сангийн хаалга руу арга эрэн ширтсэн чигтээ ийн хэлсэнд түүний санаа алдах дуулдав. Хэр удаан ингэж зогссоноо мэдэхгүй ч илгээгч нарын тэвчээр одоо бараг л тасарч байгаа байх. Ядаж байхад бүгдийнх нь анхаарал над дээр тусаж байгаагаас болоод ичих, балмагдах хоёрын голд гацах бус бүр шигдчихсэн мэт л санагдана.
"Явцгаах уу?"
Ингээд л зогсоод байвал юунд ч хүрэхгүй учир өөрийгөө зоригжуулан хэд хэдэн удаа уртаар амьсгаа авсны эцэст ийн асуувал хамгийн түрүүнд Жонү хажууд ирж мөрөн дээр минь гараа тавьлаа. Харин нөгөө талын гараас өөр нэгэн зууран авч харвал Харуто байх ба Жэхёг Жонүгийн адил түүний мөрнөөс зуурсан байв.
Тэгж зогсохдоо газар шагайх түүний гараас Жүнгюү тэвэрсээр энэ мэтчилэн бүгд гинжин хэлхээ шиг хоорондоо холбогдож алгуур урагшилсаар номын сан руу орлоо.
Азаар ч тэр үү бид шууд цаашаа яваад орчихсонгүй өнөөх танил харанхуй биеийг минь бүрхэн авав. Үүнээс өөрийн эрхгүй эмээж байсан ч хажууд тэд байсан болохоор өмнөх шилжилтүүдээс хавь илүү тухтай басхүү догдлом мэдрэмж биеэр тог гүйлгэсэн аятай мэдрэгдэх аж.
YOU ARE READING
HEADMOON I |Completed|
Fantasy"Өмнөх зургаадугаар сар болон өөрийн өмнөөс дамжуулъя. Сарнай байсанд минь уучлаарай" 2024.06.09 - 2024.07.31