Салхи сэвэлзэн далайн давалгаа яг л дууны нот шиг хэлбэлзэхэд хөлөг онгоц найган өмнөд зүгийг чиглэн хөдлөнө.
Далайн дээрэмчдийн аялах аялгуу болон тэднийг хөөрөлдөн ярилцахад цэнхэр өнгөөр хучигдсан энэ ертөнцийн эзэд нь тэд гэсэн мэт юу ч тэдэнд саад үл болж чадна.
Хар далбаа хөлөг онгоцны дээр намиран эцэс төгсгөлгүй далайн эрэг харагдахад хүн бүрийн айж эмээдэг тэр хүний харцанд инээмсэглэл тодрон дурангаа доош тавин "Зангуугаа буулга. Хөгжилдөцгөөе" гэх түүний үг тушаал мэт хөдөлгөөнгүй зогсох бүхнийг хөдөлгөж чадна.
"Эгчээ! Ахмадын хэлсэн үг ямар утгатай юм?"
Би номоо хажуу тийш тавин түүнийг хөнжлөөр хучин гижигдээд "Унт гэсэн үг юм болов уу!?"
Тэр чанга гэгч нь инээж байснаа хошуугаа унжуулах аядсанаа "Хүйтэн сэтгэлт ахмад яагаад ийм болсныг мэдэх үү?"
Би ч толгой сэгсрэн түүний талаар бодсоор санаа алдаад "Хэн ч энэ талаар мэдэхгүй. Харин ганц мэдэж байгаа зүйл гэвэл чамайг одоо унтахгүй бол ахмад ирээд далайруу чирнэ гэж мэд!" Хэмээн түүний хажууд байх гэрлийг унтраан хаалганы өмнө очвол Ечан хөнгөхөн инээмсэглээд
"Би ч бас далайн дээрэмчин болмоор байна" гэхэд нь би түүнрүү даллан
"Мэдээж ахмадаа."
Түүний өрөөнөөс гармагцаа ээжийн хийж байгаа зүйлд туслахаар шийдэн хормогчоо зүүсээр очвол тэр их л ядарсан царай гаргасан хэрнээ надад мэдэгдүүлэхгүйг хичээн
"Дахиад л та хоёр далайн дээрэмчдийн тухай яриа юу?"
Би түүний хийж байгаа боорцогноос амандаа хийн толгой дохин ширээгээ тулаад амжив.
"Хүйтэн сэтгэлт ахмадын чих орой бүр хангинадаг гэдэгт итгэлтэй байна!"
Тэр нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл тодруулан "Далайн дээрэмчид байдаг ч тэр хүн жинхэнэ гэдгийг хэн ч мэдэхгүй шүүдээ"
Би нүдээ эргэлдүүлсээр түүний гарт байх гурилыг аван чанга гэгч нь нухсаар "Түүний баг, олж нээсэн бүх ид шидийн зүйлс гээд л! Хөгжилтэй биш гэжүү? Цуу яриа ч үнэн зүйлээс бүтдэг гэдэг байхаа?"
Ээж толгой дохин инээх аядсанаа "Маргааш манай тосгонд далайн дээрэмчид ирэх учраас их зарах хоол бэлдсэн нь дээр шүү" гэсээр намайг орхин нөгөө өрөөнд орох бөгөөд би ч инээмсэглэн түүний үлдээсэн зүйлийг хийж эхлэнэ.
YOU ARE READING
PIRATE CAPTAIN
FanfictionХэнийг ч өмнөө сөхрүүлж чадах далайн дээрэмчдийн аялалд нэгдмээр байна уу?