Trap or Trapped

235 63 9
                                    

"Надтай уулзахыг тэгж их хүлээгээ юу Ахмад Сонхва?"

Мэдээж энэ хүн бол хэдхэн хоногийн өмнө намайг хог шиг л энд хаяж явсан хүн.. Түүнийг хэзээ нэг өдөр ирнэ гэж мэдэж байсан ч ийм хурдан харсандаа өөрийн эрхгүй л баярлаад байх шиг.... Тэнэг юм..

Тэр хажууд минь суух залуугын урд явган сууснаа эрүүгээ тулан

"Бид уулзах бүрт чи үргэлж л үхлийн ирмэг дээр байдаг нь инээдтэй биш гэж үү?"

Нөгөө залуу толгой дохин ёжтой инээснээ "Тэгээд ахмад Сонхва энэ удаа намайг яах гэж байна?"

Сонхва эрүүгээ тулж байснаа болин түүний цамцыг нэг гараараа янзалж өгч байснаа "Хунжүн та хоёр намайг амархан мэхлэнэ гэж бодсоны ч хэрэггүй."

Тэр одоо л нухацтай болж байгаа мэт түүний нүдрүү нүд цавчилгүй ширтвэл нөгөө залуу инээмсэглэх аядсанаа

"Луужин хаана байгааг мэдмээр байна уу?"

Сонхва дээш босон хөлөө гөвсөнөө толгой сэгсрээд "Үгүй ээ.. Тэр хогоор би яах юм? Луужинтай луужингүй би тэр эрдэнэсийг олчихно" хэмээн хээв нэг түүний асуултыг дооглон инээвэл нөгөө залуу итгэж ядсан бололтой

"Тийм биш бол энд яах гэж ирнэ гэж? Битгий инээд хүргэ"

Сонхва огтхон ч эргэлзэлгүй надруу хуруугаараа зааснаа зальжин инээмсэглэл гарган "Боолоо авах гэж ирсэн юм. Миний үзэсгэлэнт боол" гэхэд нь золтой л түүний сэтгэл татам хэрнээ дургүй хүргэм ингэж хэлэх үгэнд нь зүрх зогсчихсонгүй... Хацар халуу дүүгэж эхлэхтэй зэрэгцэн Сонхва бугуйнаас минь атган алхаж байснаа "Аан тийм. Хунжүнд дамжуулж хэлээрэй. Би урьдын адил байхаа больсон гэж" хэмээн нүдээ ирмэсээр эргэж харалгүй тэндээс холдон ус давалгаалан эрэгт цохигдох чимээ ихсэх газарлуу итгэл төгс алхана.

Удалгүй нөгөө залуугын "Намайг битгий дорд үз Пак Сонхва" гэж хашхирах чимээ гаран үүний дараа чангаас чанга буун дуу гарахад би ч өөрийн эрхгүй бүх биеэ чангалан байрандаа зогсох нь тэр...

Энэ үед Юну намайг анзаарсан бололтой аль хэдийн хажууд ирчихсэн урьдын адил хөнгөхөн инээмсэглээд

"Ахмад чамайг дахиад хөлөгтөө ажлуулахаар шийдсэн бололтой"

Хэдхэн алхмын цаана хэдэн өдрийг өнгөрүүлсэн хар далбаат хөлөг онгоцын бараа харагдахад яагаад ч юм тайвшралыг мэдрэх шиг... ингэж мэдэрч болохгүй ч! Тэдэнтэй байх нь илүү дээр бололтой.

PIRATE CAPTAINWhere stories live. Discover now