Fever

241 65 11
                                    

"Ахмадаа... ахмадаа!!! Минги ахлах ирчихэж..." гэх хашгираанд унтаж байсан бүх хүмүүс цочин босохтой зэрэгцэн Минги нэг гараа барьчихсан хөлөг онгоц дээр арай ядан зогсож байх нь тэр.. Түүний хувцас урагдаж хэд хэдэн шарх биеэнд нь шинээр үүссэн байгаа нь лав л сайн зүйл болоогүй нь тодорхой... 

Сонхва Мингигийн урд очин түүний хацарнаас барьснаа "Юу болоов?"

Минги Үёны өгсөн уснаас сайтар гэгч нь ууж байгаад уруулаа арчин "Тэр новш Юнуг олзолчихсон..."

Тэдний царай илт хувиран дор дороо юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой ахмадынхаа л хариу үйлдлийг хүлээцгээнэ.. Сонхва түүнийг хэний талаар ярьж байгааг сайн ойлгосон бололтой санаа алдан

"Тэд хаана байна?"

Минги хамгийн сүүлд тэдэнтэй таарсан газраа түүнд мэдээллэх хэдий ч бид түүнээс эсрэг зүгт явж байгаа болж таарав.. 

"Ахмадаа.. Бид тэднийг энэ удаад л зүйл дуусгах хэрэгтэй.." Сан сэлмээ атган уураа барих гэж их л хичээж байгаа нь илт харагдах ч Сонхва тэднийг бодоход үнэхээр тайван бас их зүйл бодож байгаа мэт харагдана... 

"Хөлөг онгоцоо эргүүлэх хэрэгтэй юм бишүү ахмадаа?"

"Үгүй.. Бидэнд Хунжүнтай тулах хангалттай хүч байхгүй. Бид өмнөд зүгийг чиглэж шуламнуудтай уулзах хэрэгтэй.."

Бүгд түүний хэлсэн үгэнд итгэл муутай байгаа хэрнээ хэн нь ч эсрэг үг хэлэх зориггүй байгаа нь илт харагдав.. Минги бэлхүүсээрээ том гэгч нь уяа уяаад "Тэгвэл би ганцаараа явж түүнийг аврана"

Сонхва ёжтой инээх аядсанаа түүний уяаны үзүүрээс атган "Чи ганцаараа чадахгүй гэдгээ мэдэж байгаа. Тэнэг зүйл хийх гээд үз л дээ..."

Мингигийн харц өмнөхөөсөө илүү хүйтэн бас аймшигтай хурц харагдана.. Тэр үнэхээр шийдсэн бололтой.. Ахмадын тушаалыг зөрөх хэмжээний гэхэд тэр хүртэл галзуу гэдэг нь ойлгомжтой..

"---Гэсэн ч би түүнийг ганцааранг нь орхиж чадахгүй.." Тэр ингэж хэлэн нэг хөл дээрээ сөхрөн түүнээс зөвшөөрөл хүсэж байгаа мэт малгайгаа энгэртээ наан 

"Ахмадаа..."

Сонхва түүнрүү хэсэг ширтэж байснаа өөрийнхөө бэлхүүсэнд зүүлттэй байх жижиг сэлмээ түүний хажууд шидэн "Хөлөг өмнөд зүгийг чиглэх болно. Харин.. Юнуд итгэлгүй бусдыгаа эрсдэлд оруулах тэнэг амьтад бүгд зайлцгаа! Та нарын амь надад хамаагүй."

PIRATE CAPTAINWhere stories live. Discover now