"Ахмадаа..."
Сонхва гартаа шар айраг барьчихсан нүдээ анин сандлаа их л тухтай налан суусаар. Харин Үёнд энэ амар амгалан тийм ч таатай санагдаагүй бололтой...
Харин Сонхвагын хувьд тэр аль хэдийн түүний юу гэх гээд байгааг ойлгосон бололтой толгой дохин удаанаар нүдээ нээснээ
"Үүнээс удаан түүнээс зугтаж чадахгүй нь бололтой.." хэмээн зөөлхөн инээмсэглэн суудлаасаа боссоноо
"Минги. Хунжүний байгаа зүгт хөлгөө эргүүл."
Тэд бүгд энэ үгийг л хүлээж байсан бололтой саяхан л чимээ аниргүй байсан хөлөг онгоц дуу орон түүнтэй нүүр тулах бэлтгэлээ хийж эхлэв..
Эхний өдөр тэд бүгд л их шаргуу ажиллана. Зэвсэг зэлдээс авхуулаад хөлөг онгоцны бүрэн бүтэн байдал гээд л.... Тэд үнэхээр түүнтэй нүүр тулахдаа огтхон ч эргэлзэхгүй байгаа бололтой. Харин Сонхвагын хувьд тэр урьдныхаасаа илүү дуугүй бас их зүйл бодож байгаа мэт харах бүрт л ямар нэг зүйлрүү гөлрөн бодлогоширсон байгаа харагдана. Мэдээж тэр шулмын зөгнөлийн дараа түүнд буруу хөдлөх эрх байхгүй мэт...
Хоёрдох шөнө ирэхэд тэд их л ядарцгаасан бололтой хийсэн хоолыг минь удаан гэгч нь зооголчихоод тус тусын өрөөндөө орон алга болцгооно. Энэ шөнө яагаад ч юм бусад өдрүүдийнхээс илүү нам гүм.. Сарны гүн цагаан туяа далайн гадаргууг гялалзуулан хөлөг онгоц удаанаар урагшилсаар..
Би ч сурсан зангаараа хөлөг онгоцны ирмэгт байх тавцанг тулан шөнийн үзэсгэлэнг бишрэн зогсож байтал ард хүний хөлийн чимээ гаран би ч хэн гэдгийг нь бараг таах шиг болов. Сонхва өнөөх шилтэй зүйлээ гартаа барьчихсан надаас аль болох хол гэгч нь зогсох гэж хичээж байгаа нь өөрийн эрхгүй инээд хүргэх шиг..
Тэр амандаа нэг зүйл бувтнаж байгаад өнөөх шилтэй зүйлээ их л нандигнан энгэртээ хийснээ одоо л нэг юм надруу харцаа чиглүүлснээ
"Биднээс айх айдас чинь үгүй болжээ?"
Түүний бага зэрэг өдсөн мэт энэ үг хэдий дургүйг минь хүргэх ёстой байсан болтой байсан ч үнэхээр л анх энд байсан өдрүүдийг бодвол тэднээс айж эмээх минь бага багаар үгүй болсон нь үнэн.. Эхэндээ тэд бүгд хэзээ ч хамаагүй намайг алж мэдэх аймшигтай хүмүүс байсан ч тэдний дунд байсан энэ хэдэн сар тийм ч үр бүтээлгүй өнгөрсөн зүйл биш бололтой..
"Тиймээ.." хэмээн хөнгөхөн инээмсэглэн түүнлүү ширтвэл Сонхва ч юу ч хэлэлгүй толгой дохин бид хэр удаан бие биенийхээ нүдрүү харж зогссоныг мэдэхгүй ч Сонхва санаа алдан өрөөрүүгээ чиглэх үед л түүнд өгөх ёстой зүйл байгаа гэдгээ санан нэрийг нь дуудан зогсооно. Би ч халаасаа ухсаар өнөөх үл мэдэх залуугын өгсөн луужинг түүний гарт сунган
YOU ARE READING
PIRATE CAPTAIN
FanfictionХэнийг ч өмнөө сөхрүүлж чадах далайн дээрэмчдийн аялалд нэгдмээр байна уу?