Хоолой хорсгом өнөөх утаа бүх зүйлийг хормын дотор цагаан өнгөнд будахад Үёны "Сан!!" хэмээн орилох дуу ойрхон сонсогдоно... Юу болоод байгааг ойлгоогүй ч энэ бүхэн ахмад Хунжүний хийж байгаа зүйл гэдгийг маш сайн мэдэж байсан болоод ч тэр үү муу совин татна.. Утаа бага зэрэг арилах энэ үед хөлөг онгоцны хажууханд дахин нэг маш том хөлөг онгоц харагдах шиг болов! Ойлгомжтой! тэд аль хэдийн өөрсдийн хөдөлгөөнөө хийчихэж. Би ч амаа даран өнөөх том хөлөг онгоцыг чиглэн алхаж байтал дахин нэг гэрэл гарахтай зэрэгцэн өнөөх утаа улам их тархана.. Чөтгөр гэж! Амьсгалж чадахгүй нь.. Амаа аль болох чангаар даран баримжаагаараа өнөөх хөлөг онгоцны харагдсан зүгрүү чиглэж байгаагаа мэдэж байсан ч энэ их утаанаас болж бараг л боломжгүй зүйл мэт санагдана...
"Сонхва!! Сан!!" Тэдний нэрийг чангаар дуудан орилох ч дахин чанга бүрээ дугарч эхлэхэд өнөөх хавирган сар бага багаар бүтэн болж эхэлж байх нь тэр.. Энэ сайны дохио юу эсвэл муу зүйл үү гэдгийг мэдэхгүй ч орчин бага зэрэг гэрэлтэж эхлэнэ.. Бүрээний хэтэрхий чанга дуунаас болж доош суун чихээ дарах хэдий ч яг л хэнгэрэг хагалах нь уу гэлтэй энэ бүрээг ямар нэг зүйл хүчтэй болгосон нь мэдээж... Энэ байдал хэр удаан үргэлжлэснийг мэдэхгүй ч утаа сарнин тэнгэрт нар мандаж эхлэхэд хажууханд байсан өнөөх том хөлөг онгоц биднээс хэдэн мянган алхамын зайд оччихсон түүний ирмэг дээр Хунжүн гэх өнөөх ахмад гартаа бидний луужин болон Сонхвагын малгайг барьчихсан цаанаа л жихүүдэс хүргэм инээмсэглэл гаргачихсан зогсож байгаа харагдав... Яагаад ч юм түүний энэ аймшигт хүйтэн харцнаас нүдээ салгаж чадахгүй нь.. Энэ үед тэр холоос Хунжүн яг л нүдрүү минь ширтэх шиг болоход бүх биеэр хүйт даан ямар ч хөдөлгөөн хийж чадсангүй. Тэр гарт байх малгайгаа далайд унаган надруу даллах шиг болоход л би юу болоод байгааг ойлгох шиг эргэн тойрноо ажиглавал саяхан л цэвэрхэн байсан бүх зүйл улаан өнгөнд будагдаж энд тэнд шархадсан далайн дээрэмчид бие биенийгээ хайн явцгаана...
"Ахмад.. Ахмад хаана байна?" Сан шархадсан гараа дарсаар Сонхваг хайх үед л ахмад хөлөг онгоц дээр харагдахаа байсныг мэдэв... Үгүй ээ үгүй....
Түүний хажууд Минги ухаангүй хэвтэх Юнуг сэгсрэн сэрээхийг оролдож байх нь тэр.. Ийм зүйл болно гэж хэн ч төсөөлөөгүй болохоор бүх зүйл яг л хар дарсан зүүд мэт санагдана..
Эмх замбараагүй сандралдаж айцгааж байсан тэдний өмнө Сонхва бүхэлдээ норчихсон арай гэж л хөл дээрээ тогтож ядан тавцан дээр гарч ирэхэд тэд бүгд л түүнийг амьд байхыг хараад тайвшрах шиг хачин үйлдэл гаргахаа больцгооно. Сонхва нойтон үсээ хойш болгон илдээ доош шидээд
YOU ARE READING
PIRATE CAPTAIN
FanfictionХэнийг ч өмнөө сөхрүүлж чадах далайн дээрэмчдийн аялалд нэгдмээр байна уу?