"Чамд асуудлууд дуртай бололтой.. таарсан цагаасаа хойш л асуудалд орооцолдох юм.."
Түүнийг амандаа ууртай гэгч нь бувтнах нь яагаад ч юм зүрхийг минь базаад тавих шиг л мэдрэмж өгнө.. Түүнтэй азгүй байдлаар учирсан тэр өдрөөс хойш түүний хэлдгээр асуудал, азгүйтэл намайг тойрсоор өдийг хүрч..Тэр намайг асуудал эрсдэлд оруулахын хэрээр түүнээс намайг татаж гаргаж авдаг хүн гэдгээ мэдэх болов уу?
"Ахмадаа!"
Саныг ийнхүү орилсны дараа өнөөх торонд баригдсан далайн ханхүү сүүлээ шарван торыг цоолох гэж оролдох бөгөөд Сонхва шүдээ зуун "Миний зэвсгийг надруу шид!"
Тэр сандарч тэвдсэн зүйл байхгүй хэрнээ бэлхүүснээс минь тэврэх гараа улам чангалан Саныг түүнлүү зэвсэг шидэхийг тэвчээртэйхэн шиг хүлээнэ. Хэдэн секундын дотор Сан түүнд нум сум болтой зэвсэг далай руу шидэхэд Сонхва барьж авч чадан торон дотор тийчигнэх далайн ханхүүрүү чиглүүлнэ.. Тэр нэг гараараа бэлхүүсээр минь тэвэрсэн хэвээр мөртлөө нөгөө гараараа зэвсгээ юу ч болоогүй мэт өргөн чиглүүлэх нь үнэхээр түүнийг ямар хүчтэйг харуулах шиг..
"Нүдээ ань"
Сонхва харцаа надруу чиглүүлэн нүдрүү минь ширтэнгээ ингэж шивнэх нь хамаг биений минь шар үс босох шиг мэдрэмж өгнө.. Би ч түүний хэлснээр нүдээ тас гэгч нь анин түүний энгэрт улам ойртон наалдвал тэр хөнгөхөн инээснийхээ дараа нум сумаа тавих шиг болов... Энэ үед хачин чимээ гаран удалгүй чимээгүй болох бөгөөд би ч нүдээ нээх ямар ч зориг байсангүй.. Сонхвагын халуун амьсгал чихэнд минь хүрч "Одоо нээж болно" гэхэд нь л нүдээ аажмаар нээн харвал тэр жуумалзаад надруу ширтэж байгаа нь хамгийн түрүүнд нүдэнд тусна. Зүрх хүчтэй цохилон хацар халуу дүүгэхийг минь тэр анзаарсан нь илт... Түүнтэй харц тулгарахгүйн тулд харцаа өөр тийш шилжүүлэхэд өнөөх далайн ханхүүд ямар ч гэмтэл учраагүй хэрнээ дахин эсэргүүцэж чадахааргүй болсон мэт бие нь хөшсөн байгаа харагдав..
"Чи үнэхээр сэлж сурсан нь дээр байх" Сонхва дооглонгуй жуумалзчихаад хажууд байсан далайн дээрэмчид хандан "Түүнийг сэлж суртал сурга"
Тэр ингэж хэлснийхээ дараа намайг тэр хүний гарт хүлээлгэж өгөн өөрөө дээш хөлөг онгоцруугаа авирах нь тэр.. Үгүй байлгүй дээ...
Үүнээс хойш хэдэн цаг өнгөрсөнг мэдэхгүй ч өнөөх далайн дээрэмчин хамаг тэвчээрээ барж байгаа мэт царай гарган надруу харснаа "Гуйя.. энэ янзаараа бид далайд амьдрах нь!"
YOU ARE READING
PIRATE CAPTAIN
FanfictionХэнийг ч өмнөө сөхрүүлж чадах далайн дээрэмчдийн аялалд нэгдмээр байна уу?