Өглөө нар мандах энэ үед бид хөлөг онгоцоо эргээс холдуулан цэнхэр өнгийн ертөнцдөө дахин хөл тавин урагшлана. Энэ аялал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй ч... Эцсийн зогсоолд тэднийг юу хүлээж байгаа бол гэдэг нь нууц хэвээрээ.
"Далайн шидтэнг бид яаж олох юм?"
Ёсан нухацтай гэгч нь далайруу ширтэнгээ урт амьсгаа гарган
"Далайн гүнээс..."
Ширээ тойрон сууцгаах тэдний царайнд өөр өөр сэтгэл хөдлөл тодроно.. Дахин нэг үлгэрийн баатарыг жинхэнэ ертөнцөөс хайна гэдэгт тэдэнтэй уулзаагүй байх үеийн би хэзээ ч төсөөлөмгүй худал мэт санагдах ч.. энэ бүхний дараа би бүх зүйлийг өөрөөр харах болсон.. Магадгүй тэдэнтэй хамт байсны хамгийн том давуу тал энэ байх..
"Шидтэн гэж... Лусын дагинас уу?"
Хэдхэн хоногийн өмнө эзлэгдсэн багийн гишүүд итгэж ядан тэднээс зориг гарган асуусан нь энэ байлаа. Сонхва ч ёжтой инээх аядсанаа тэдний зүг харалгүй
"Хунжүнээс түрүүлж бид лусын ханхүүг заавал барих хэрэгтэй"
Тэдний нүд томрон түүний хэлсэн үгэнд итгэж ядан ширтэнэ... Харин багийн гишүүд их л нухацтай бодлогшрон Минги халааснаасаа өөрийн бололтой жижиг ууттай зүйлийг ширээлүү шидэн
"Энэ нунтаг байхад бид түүнийг далайгаас гаргаж ирж чадах байх.."
Сонхва удаанаар түүний ууттай зүйлийг аван онгойлгон үнэртсэнээ Мингирүү ширтэн жуумалзах аядсанаа
"Яагаад шулмын хор чамд явж байгаа юм?"
Минги түүний асуултанд гэнэт л сандарсан бололтой нүдээ томруулан "Үгүй ээ... би.. хэрэг болно.. гэж бодоод" хэмээн амандаа бувтнавал Сонхва түүний мөрөн дээр гараа тавин инээмсэглээд
"Ямартай ч... Ёсан.. Далайн хамгийн гүн байх боломжтой цэгийг олж хөлөгөө жолоод.. Харин бусад нь бүх бэлтгэлийг базаа.. энэ удаа ямар ч эрсдэл бидэнд хэрэггүй"
Тэд нэгэн зэрэг чанга дуугаар "Мэдлээ ахмадаа" хэмээн орилон өөр өөрсдийн оноосон ажлыг хийхээр болцгооно.. Юу хийхээ мэдэлгүй зүгээр зогсох намайг Сонхва анзаарсан бололтой хажуугаар өнгөрөх гэж байснаа алхаагаа зогсоон "Өнөөдөр загасны шөл тогоо дүүртэл хийгээрэй" гэсээр зөрөн гарах нь тэр.. Мэдлээ эрхмээ.. мэдээж хоол бол миний хувьд тийм ч асуудалтай зүйл биш.. Санаа алдан хоол хийх жижиг буландаа очин түүний хэлснээр загас цэвэрлэж эхлэв... Хэдэн цаг зууралдсаныг мэдэхгүй ч Юну тэсэхээ больсон бололтой хажууд минь ирэн туслах тухай асууна.
YOU ARE READING
PIRATE CAPTAIN
FanfictionХэнийг ч өмнөө сөхрүүлж чадах далайн дээрэмчдийн аялалд нэгдмээр байна уу?