Long Journey

228 59 2
                                    

Энэ мэдээг сонссоны дараа Сонхва 3 хоног өрөөнөөсөө огтхон ч цухуйсангүй. Түүний зааварчилгаа эзгүй байх энэ үед дуу цөөтэй хэрнээ хэзээ ч ойртож болохгүй мэт харцтай залуу дэд ахмадын үүргийг гүйцэтгэнэ. Ечаны үргэлж хэлдэг байсан шиг үлгэрт орсон мэт энэ хар дарсан зүүдэнд 5 хоног байхдаа одоо л нэг юм үнэнтэй эвлэрэн тэдний тухай бага сага зүйл ч болтугай мэдэхийг оролдоно. Энэ хөлөгт нийт 18 далайн дээрэмчид байх бөгөөд бүгд өөр өөрийн үүргийг гүйцэтгэнэ. Кан Ёсан.. тэр хэдий хайхрамжгүй бусдад амархан шоглуулах мэт харагдах ч энэ хөлөг онгоц дээр түүнээс илүү ухаантай хүн байхгүй мэт.. Газрын зураг, төлөвлөгөө бусад зөвлөгөөг тэр ганцаараа хариуцна.. Харин Саны тухайд.. Тэр үргэлж л төв царай гарган бусдыг хядахад бэлэн мэт харагдаж байгаа ч тэр багийнхаа нөхөдтэй хамт байхдаа үргэлж инээж тэдний төлөө бүхнийг хийх мэт харагдана. Түүний хажууд үргэлж наалдчихсан мэт явдаг тэр далайн дээрэмчнийг Жон Үён гэнэ. Тэр үргэлж инээж бусдыг шоглож явдаг ч чухал үед түүнээс илүү зоригтой хүн байхгүй.. Харин дэд ахмадын тухайд.. Тэр яг л Сонхвагын нөгөө хувилбар гэсэн үг. Хатуу чанга... Харахад хүртэл түүнээс сүрдэхээр.. Сун Минги.. Харин түүнийг ганц инээлгэж чаддаг хүн Жон Юну.. Түүний талаар хэлэх зүйл байна гэж үү? Тэр зүгээр л төгс нэгэн... Энэ хугацаанд хөлөг онгоц дээр байх хүмүүсийн ердөө 5 6 хүний талаар мэдээлэл цуглуулж чадсан нь тийм ч гайхалтай биш ч миний хувьд үнэхээр том зүйл гэсэн үг..

"Хөөе үйлчлэгчээ энэ хар зураасыг арилгаж чадахгүй нь уу?"

Үёны чангаар намайг дуудах хоолой бүх бодлоос минь салгах бөгөөд би ч юм хэлэлгүй түүний заасан газрыг дахин дахин сайтар үрж эхлэнэ. Харин энэ үед Сан Үёныг үл ялиг нудрах шиг болов.. Үён ч мөчөөгөө өгөлгүй хөмсөгөө зангидсаар

"Хар л даа!! түүнийг зүгээр тэжээж болохгүй шдээ! ажлаа хийж чадахгүй бол аврага загасд хаяж өгөх хэрэгтэйшд" хэмээн чанга дугарах бөгөөд Юну түүнийг тайвшруулах гэж оролдож байгаа бололтой гарт нь шар айраг атгуулан тулгаснаа

"Ахмад түүнийг хэрэгтэй болоод л амьд үлдээсэн гэж бодохгүй байна уу?"

Тэд хэсэг чимээгүй байх бөгөөд энэ үхлүүт уур амьсгалыг Үёны дооглонгуй инээх эвдэн "Тэр алдаанаасаа суралцах л хэрэгтэй.. Хэнд ч итгэж болохгүй гэдгийг" гэсээр түүнийг мөрлөн зөрөх бөгөөд Юну чимээгүй л надруу инээмсэглэхээс өөр зүйл хийсэнгүй..  

Энэ үед олон хоног салхи ороогүй тэр хаалганы чихрах чимээ дугаран Сонхва яг л юу ч болоогүй мэт урьдын адил харцаа дээш өргөн сэлмээ бэхэлсээр гарч ирэх бөгөөд бүгд л дуугаа хорин түүнд бөхийнө. Сонхва алхсаар хөлөг онгоцны жолоог гартаа атган "Өнөө орой хамгийн ойрхон байх тосгон дээр зогсоно. Бүх хэрэгцээгээ хангах хэрэгтэй ойлгов уу?"

PIRATE CAPTAINWhere stories live. Discover now