Ким Хунжүн гэдэг хүн гарч ирснээс хойш бүх зүйл буруугаар эргэх шиг Сонхва бүх төлөвлөгөөг цуцлан жижиг завь худалдаж аваад бусдынхаа араас очхоор болов. Мэдээж ганц л шалтгаантай. Тэр одоохондоо түүнтэй нүүр тулах бэлтгэлгүй байгаа аль эсвэл үнэхээр бүх зүйл түүний бодсоноос эсрэг эргэсэн. Үүнээс гадна тэр Аёон гэх охины талаар бусдад ярихыг тийм ч их хүсдэггүй нь тодорхой болох шив..
"Хурдан биенээс нь хорыг нь гарга. Дахиж хүн булшлах сонирхол алга" гэсээр Сонхва Юнуд жижиг хутга шидэн өгөх бөгөөд Юну ч санаа алдан "Хунжүнийг бидний төлөвлөгөөнөөс өмнө чамтай уулзчихна гэж бодсонгүй шүү" гэсээр өнөөх хутгаараа өөрийн жижиг цүнхэнд байх бөөрөнхий хэлбэртэй зүйлийг хувааснаа талыг нь надруу ойртуулах бөгөөд би ч үүнийг идэх эсэхдээ эргэлзэн түүнлүү бүлтэлзэн харна. Юну хөнгөхөн инээмсэглэн толгой дохин идэж болно гэсэн шиг л амруу минь ойртуулахад түүний хэлснээр өнөөх үл мэдэх үрлийг амандаа хийн шууд л залгиж орхив. Удалгүй хамаг бие хүйт даан дотор муухайрч эхлэх бөгөөд би ч тэсэлгүй мухарт очин газар суун дотор байгаа зүйлээ гаргах гэсэн ч болж өгсөнгүй... Тэд чимээгүйхэн намайг ажиглаж зогсох бөгөөд Сонхва их л залхсан байртай нуруулуу цохьмогц азаар амандаа байх зүйлийг гаргаж чадав.. Хав хар өнгийн хачин зүйл амнаас гарахад би ч салганах гараа атган нүдээ анина... Үнэхээр хор идчихсэн байжээ.. Бурхан минь гэж!
"Завь авчихсан болохоор хурдан тэднийг гүйцэж авах хэрэгтэй байна!" гэсээр Сонхва эргийг чиглэн алхахад бид ч түүний мөрийг алдахгүйг хичээн хурдан хурдан алхана. Эцэст нь хоёр хүн сууж л багтахаар жижиг 2 завь биднийг угтан авах бөгөөд Юну Минги хоёр аль хэдийн нэг завийг эзлэн бидэнлүү харах нь тэр.. Үгүй байлгүйдээ... Сонхва ч үүнийг нээх их тоохгүй байгаа бололтой үлдсэн завинд суун намайг хүлээж байгаа болтой чимээгүйхэн надруу ширтэнэ. Мэдээж энэ олон хоногийн турш би түүний бүхий л зан аашыг сайн харсан болоод ч тэр үү түүнтэй хоёулахнаа жижиг завь дээр сууна гэдэг ахадсан зүйл биш гэжүү? Тэр хэзээ мөдгүй намайг түлхээд унагааж чадах л хүн байхад...
Далайн хурц үнэр цаашлах тусам илүү ихээр үнэртэн далайн давалгаанд сэлүүрээ тааруулан аажмаар урагшилсаар.. Гүнрүү орох тусам харанхуй ноёлон удалгүй тэнгэрт жижиг одод түгэн сарны гэрэл л бидний замыг гэрэлтүүлж байлаа.
Аз болоход өнөөдөр далай үнэхээр тогтуун бас дулаахан санагдана..
"Нэг хэмнэлээр сэлүүрд!" гэх түүний хүйтэн хоолой энэ сайхан оройг бусниулах шиг. Би ч түүний хэмнэлийн дагуу хурдаа тааруулан санаа алдана. Хор биеэс бүрэн гадагшилж дуусаагүй бололтой толгой үе үе хатгуулан Аёон гэх охины бяцхан дурсамжууд бодолд минь үзэгдэн өнгөрсөөр. Толгойгоо барин ёолох дууг минь Сонхва сонсмогцоо л санаа алдан
YOU ARE READING
PIRATE CAPTAIN
FanfictionХэнийг ч өмнөө сөхрүүлж чадах далайн дээрэмчдийн аялалд нэгдмээр байна уу?