Ээжээ.. хэтэрхий шорвог байна! Бурхан минь та давсаар талх хийчихээ юу? Шорвог байна!
Хоолой давснаас болж хорсож байгааг мэдэж эхлэхэд хүчтэй ханиалган амьсгаагаа зөв хувиарлахыг хичээнэ. Нүд хорсон нээхэд ч хэцүү чих яг л ямар нэг зүйл ороод таглачихсан мэт битүү санагдах хэдий ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй.. хүйтэн шорвог ус дахин толгойгоор минь давах бөгөөд удалгүй дахиад л салхи намайг илбэхийг мэдэрнэ..
Дахин хүчтэй гэгч нь ханиалган нүдээ арай гэж нээвэл ахмад норсон үсээ хойш болгон надруу харснаа өнөөх л дотор арзайлгамаар инээмсэглэлээ тодруулан
"Ahoy!"
Түүний юу гэснийг ойлгож амжаагүй байтал тэр толгойг минь доош даран дахиад л намайг живүүлэх гэж оролдох бөгөөд би ч түүний бугуйнаас барин арай гэж л хуурай орчинд гарч ирэн дахин дахин энэ үйлдлээ давтах шиг хоолойгоо барин ханиалгана. Харин тэр энэ удаад надаар тоглож ханасан бололтой хөлөг онгоцны шатаар дээш гаран
"Хэрвээ амьдармаар байгаа бол тэмц"
Түүнийг дээш гармагц тэдний нэг нь түүнд нөмрөг нөмрүүлэн тэндээс холдуулах бөгөөд би ч чадах ядхаараа тэнцвэрээ олон доош живэхгүйг хичээн сарвалзана.. Хэдий биеэ сул тавихыг хүссэн ч бүх зүйл бодсоноос минь эсрэг болсоор байв... Магадгүй ганц талархах ёстой зүйл нь тэд хөлөг онгоцоо хөдөлгөхгүй байгаа явдал байх... Сонхва гэх хүйтэн сэтгэлт ахмад намайг живж байхад дээш гаргасан хэдий ч мэдээж намайг зүгээр ч нэг аврахыг хүссэндээ биш гэдгийг би мэдэж байна!....
Үүнээс хэдэн цаг өнгөрснийг мэдэхгүй ч бүх гар хөл минь мэдээгээ алдан дахин хөдөлгөж чадахгүй болж байгаа бололтой... Бие минь бага багаар доошлох дөхөхөд хөлөгний дээрээс нэг нь надруу ширтэж байснаа
"Жоохон тэсээрэй" гэх шиг болов..
Би ч чадах ядхаараа доош живэхгүйг хичээсээр л.. Давстай усанд шарх минь дэвтээд мэдээгүй болсон бололтой өвдөлт мэдэрхээ байсан байлаа. Энэ үед Сонхва нөгөө залуугын хажууд очин зогссоноо
"Түүнийг дээшээ гарга" гэчихээд тэндээс холдох бөгөөд би ч өөрийн эрхгүй баярласандаа золтой л чанга инээчихсэнгүй... Эцэст нь нөгөө залуу намайг уснаас гаргамагцаа нөмрөг нөмрүүлэн бээрсэн намайг хучих гэж оролдоно. Биеэ хөдөлгөж ч чадахгүй газар сөхрөн суух өмнө минь Сонхва явган сууснаа томруулдаг дуран бололтой зүйлээр эрүү дээш өргөн
YOU ARE READING
PIRATE CAPTAIN
FanfictionХэнийг ч өмнөө сөхрүүлж чадах далайн дээрэмчдийн аялалд нэгдмээр байна уу?